Цэвэршилтийн үеийн ясны сийрэгжилт

Twitter Print
2020 оны 09-р сар 10-нд 14:43 цагт
Мэдээний зураг,

Ясны сийрэгжилт гэдэг нь ясны эдийн нягтаршил багасаж, бичил бүтцээ алдсанаар илрэх архаг давшингуй явцтай эмгэгийг хэлнэ. 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тооцоогоор 50-аас дээш насны эмэгтэй хүний ясны сийрэгжилтийн гаралтай хугарал 1990-2025 он хүртэл жилд 25-30% нэмэгдэх хандлагатай гэсэн таамаглал байна. Ясны сийрэгжилт нь цэвэршилтийн шилжилтийн үеэс аажим эхэлж цэвэрших үед нэн хурдацтай явагдах бөгөөд энэ нь цэвэршсэний дараах эхний 5-10 жилд эрчимтэй үргэлжилдэг байна. 

Цэвэршилтийн үед өндгөвчнөөс ялгарах эстроген даавар огцом буурсанаас болж, ясны эдийн нягтаршил буурч, ханиах, найтаах, огцом хөдөлгөөн хийх зэрэгт гэнэтийн хугарал үүсгэх эрсдэлтэй байдалд оруулдаг. Мөн хоол хүнсээрээ хангалттай хэмжээний кальци магни витамин д аваагүйгээс ясны эдийн эрдэсжилт алдагдаж, улмаар яс сийрэгжихэд нөлөөлдөг. Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдээс ялангуяа ази эмэгтэйн ясны сийрэгжилт илүү хурдан явагддаг гэсэн судалгаа байдаг. 

50-иас дээш настай хүмүүсийн дунд дунд чөмөгний толгойн хэсгийн ба нуруу нугалмын хугарлын шалтгаан 90% өөрөө аяндаа үүссэн буюу ясны сийрэгжилтийн улмаас үүсдэг байна.

Цэвэршилтийн үеийн ясны сийрэгжилтийн эмчилгээ

Дасгал хөдөлгөөн өдөрт 30-40 минут хийж , ясны бат бэх байдлыг сайжруулна.

Кофе, хар шоколад, цайны хэрэглээг багасгана. Учир нь кофе, цай нь кальцийг шээсээр гадагшлуулдаг тул хэрэглээг багасгах хэрэгтэй.

Ясны эдийн эрдэсжилтийг хэвийн болгохын тулд кальци 800мг Витамин Д3 800 ОУН Магни 400 мг өдөрт 2 удаа хоолны дараа 1 удаа тогтмол ууна.

Эх сурвалж: Himalaya doctor


 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.