Н.Номтойбаярыг энэ сарын 22-нд, Ж.Эрдэнэбатыг 15-нд шүүхээр болов

Twitter Print
2021 оны 01-р сар 09-нд 12:40 цагт
Мэдээний зураг,

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох хэргийг хэлэлцээд шүүгдэгч Д.Түвшинжаргалын өмгөөлөгч Б.Мөнхбат нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг хүлээн авч шүүх хуралдааныг 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулахаар шийдвэрлэв. 

Энэхүү хурлын өмнө Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс, Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд нарт холбогдох хэргийг хэлэлцсэн юм. Шүүгдэгч Б.Нямдаваагийн өмгөөлөгч П.Баасанжав нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд шүүх хуралдааныг 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр хүртэл хойшлуулахаар шийдвэрлэв.

Ж.Эрдэнэбат нь хоригдож байх хугацаандаа УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсон бөгөөд тангаргаа өргөж чадаагүй бөгөөд түүнийг сонгосон сонгогчид УИХ-д төлөөлөлгүй байгаа юм. Ингэснээр олны анхаарал татаж байсан хоёр хэргийн шүүх хуралдаан хойшилж, Ж.Эрдэнэбатын суудлыг хэрхэх вэ гэдэг бас л тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.