Алкохол хэрэглэж байхдаа ханасан тос, сахартай бүтээгдэхүүн идвэл элэг өөхөлнө

Twitter Print
2020 оны 06-р сар 04-нд 14:18 цагт
Мэдээний зураг,

ЭЛСЭН ЧИХЭР + ТОС = зэрэг хэрэглэвэл хүний биед юу болдог вэ?

ИНСУЛИН + ХАНАСАН ТОС /муу холестэрин/ = ДОТОР ӨӨХЛӨЛТ

* Элсэн чихэр бол нүүрс усны төрөл бөгөөд нягтрал багатай хамгийн хурдан шингэдэг нүүрс усний төрөл юм. Харин төмс будаа гэх мэт бүтээгдэхүүн нь нягтрал ихтэй удаан шингэдэг нүүрс усны төрөлд ордог. Тийм учир элсэн чихрийг шууд хэрэглэх эсвэл элсэн чихэр агуулсан ундаа, цай уух, элсэн чихэр агуулсан бүтээгдэхүүн идэх гэх мэт үед ерөнхийдөө элсэн чихэр хэрэглэсэн л бол хүний цусан дахь сахарын хэмжээ огцом нэмэгддэг.

Цусан дахь сахарын хэмжээ огцом ихэссэн үед хүний бие хэрхэн реакц үзүүлдэг вэ гэхээр хүний биеийн нойр булчирхай гэдэг эрхтэн огцом ихэссэн сахарын хэмжээг буцаан тогтворжуулахын тулд ажиллаж эхэлдэг ба ИНСУЛИН гэдэг гормон ялгаруулдаг. Инсулин гэдэг гормон бол хүний цусан дахь сахарыг эд эсрүү шахаж оруулаад цусан дахь сахарын хэмжээг бууруулах үйлчилгээтэй гормон юм.

* Тос бол макро шим тэжээлийн төрөл бөгөөд таны биед энерги өгөх үүрэгтэй. Тосыг дангаар нь хэрэглэхэд инсулин гормон ялгардаггүй. Харин элсэн чихэр хэрэглэж инсулин ялгарсан үед нэмж тос хэрэглэвэл инсулин гормон нь эд эсрүү сахар тос аль алийг нь зэрэг шахаж эхэлдэг гэсэн үг. Энэ нь энгийнээр хэлбэл маш хурдан шуурхай өөхлөлт явагдаж таргалалт эхлэж байна гэсэн үг.

ИНСУЛИН + ХАНАСАН ТОС + АЛКОХОЛ = юу болох вэ?

Алкохол бол хүний элгийг хордуулдаг зүйл гэдгийг та бүхэн мэдэх байхаа. Алкохол хэрэглэж байхдаа ханасан тостой сахартай хоол, бүтээгдэхүүн идэх, /зарим төрлийн пиво, дарс зэрэг бүтээгдэхүүнүүд нь өөрсдөө элсэн чихэр агуулсан байдаг/, ерөнхийдөө дээр дурдсан үйл явц дээр алхокол нэмэгдэх юм бол инсулин гормон нь алхокол болон тосыг зэрэг элэг рүү шахаж, ЭЛЭГНИЙ ӨӨХЛӨЛТ үүсэж эхлэнэ.

АЛКОХОЛ + ХАНАСАН ТОС = ЭЛЭГ ӨӨХЛӨЛТ.

Доктор Билгүүн

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.