
Өнөөдөр Монголд орчин цагийн сэтгүүлзүй үүссэн өдөр
Жил бүрийн 3 сарын 6-нд Монголд орчин цагийн сэтгүүлзүйн салбар үүссэн өдрийг тэмдэглэдэг. Тус өдөр “Шинэ толь хэмээх бичиг” сонин анхны дугаараа гаргасан нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын анхны шан байсан билээ. Монголд тогтмол хэвлэл үүсэн хөгжсөн энэ өдрийг 1993 онд болсон сэтгүүлчдийн их хурлаар дэмжиж “Сэтгүүлчдийн өдөр” болгосон.
Сонин Оросоос Монголд суугаа төлөөний сайдын ивээлд гарч байсан нь хоёр талын эрх ашигт нийцэж байв. Монголын дэвшилт сэхээтнүүд Оросын хэвлэлийн баазыг ашиглан тогтмол хэвлэл гаргахыг зорьж байсан бол Оросууд уг хэвлэлд өөрийн бодлогыг шургуулах эрмэлзэлтэй байв.
Тус сонины эхний дөрвөн дугаар нь 23*15 см хэмжээтэй 50-60 хуудастай сэтгүүлийн маягаар, дараах 16 дугаар нь 34*26 см хэмжээтэй 6-10 нүүр бүхий сонины хэлбэрээр, нийт 20 дугаар гарсан юм.
Нэг дугаар нь 500 хувиар гарч, Гадаад Монголын төрийн байгууллагуудад үнэгүй тараагдаж, хөдөлмөрчдөд сонин худалдах цэгээр дамжин тардаг байв.
Тус сониныг өлгийдөн авахад Жамсрангийн Цэвээн гэдэг хүн маш их хувь нэмэр оруулсан гэдэг ба Ж.Цэвээн нь агийн Буриад гаралтай хүн юм. Түүнээс гадна тухайн цагт Оросоос Богд хаант Монгол улсад суух консул В.Люба мөн Монголд анхны хэвлэх үйлдвэрийг байгуулахад их хувь нэмэр оруулж, санхүүжүүлж, дэмжсэн Иван Яковлевич Коростовец нарыг ч тодорхой хүчин яармайлт гаргаж, үүрэгтэй оролцсон гэдэг.
1951 оны нэгдүгээр сарын 16-нд Гэгээрлийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн төв хорооны дэргэд “Сэтгүүлч нарын секц” байгуулах шийдвэр гарснаар Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн төв байгууллага МСНЭ-ийн үндэс суурь тавигдсан түүхтэй. Монголын Сэтгүүлчдийн Холбоо байгуулагдаж, даргаар нь тухайн үед “Үнэн” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан О.Пунцаг томилогджээ.
Монголын сэтгүүлчдийн Анхдугаар Их хурал 1963 оны 11 дүгээр сарын 27-нд Засгийн газрын ордонд хуралдав. 1970 оны үед Монголын сэтгүүлчдийн байгууллага зохион байгуулалтын хувьд бэхжиж, сонин, сэтгүүл, мэдээлэл, радио телевиз, хэвлэлийн газрын ажилтан 500 гаруй сэтгүүлчдийг эгнээндээ нэгтгэсэн 30 гаруй салбартай болов. Монголын сэтгүүлчдийн II Их хурал 1970 онд, III Их хурал 1976 оны 12 дугаар сарын 7-нд МҮЭ-ийн Соёлын төв ордонд болжээ.
Монголын сэтгүүлчдийн байгууллага нь 1992 онд Монголын Сэтгүүлчдийн Холбоо (МСХ), Монголын Чөлөөт Ардчилсан Сэтгүүлчдийн Эвлэл (МЧАСЭ) гэсэн хоёр байгууллага болон салж тус тусдаа үйл ажиллагаа явуулав. 2002.04.02-ны өдөр Монголын сэтгүүлчдийн Холбоо, Монголын Чөлөөт Ардчилсан Сэтгүүлчдийн Эвлэл тус тусдаа хуралдаж, өөр өөрийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ.
Мөн энэ өдөр уг хоёр байгууллагын нэгдсэн Их хурал болж, МСХ, МЧАСЭ хоёрыг нэгтгэх тухай асуудал хэлэлцэн, нэгдсэн байгууллага Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл гэж нэрлэхээр тогтож, Ерөнхийлөгчөөр “Их Монгол” дээд сургуулийн захирал С.Батмөнхийг сонгож байжээ.
Энэ жилийн ойг Төмөр замын удирдах газрын харьяа “Ган зам” сонины 65 жилийн ойтой хавсарган тэмдэглэж байгаа бөгөөд ойн хүрээнд редакциудын дундах сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж төвийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаас гадна Дорнод, Төв аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд баг болж оролцлоо.
Өнөөдөр ойд зориулсан баярын хурал, хүндэтэлийн концерт Төмөр замын соёлын ордонд болох бөгөөд тус арга хэмжээний үеэр салбарын зарим ажилчдад төр засгийн шагнал гардуулна.
Өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарт 4700 орчим хүн ажиллаж буйн тал нь сэтгүүлч, редактор. Тэдний 50 гаруй хувь нь телевизийн салбарт ажиллаж байна. Нийт хэвлэл мэдээллийн байгууллагын хамт олон редакци, сэтгүүлч, ахмад буурлууддаа Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 110 жилийн ойн баярын мэнд хүргэе!
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(126.35.141.125) 2020-08-29 13:24Ямарч муу орчуулдаг юмдээ орчуулга гэдэг чинь үр бүрийг зөв сонгосон байх ёстой , зүгээр хааш яааш орчуулж болохгүй шүү
Хариулах
Зочин
(76.164.234.10) 2014-06-08 17:54Энэ Халиуныг шийтгээд нэг тийш нь болгоочээ
Хариулах
Зочин
(79.82.4.222) 2014-06-05 22:57ter gaitai haliuniig alaachee
Хариулах
zochin
(103.26.193.17) 2014-06-05 22:52Төмөр замын гурван угсармал гэж Богд Ар хорооллын хажуу талын гурван саарал байшин бий. Энэ байрны 48 дугаар байрны Гомо Мөнхөө гэж шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхлээр шоронд атмаан овгор явахдаа банди нарыг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан маш муу, өөдгүй хүн байгаан. Гомо Мөнхжаргалын энэ гаж сонирхлоос болж гурван угсармалаас байраа зараад нүүсэн айл хүртэл бий гээд бод доо. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрных нь залуус эхнэртэйгээ унтаад таашаал авч чадахгүй болохоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. Бүдүүн намхан биетэй. Үсээ үргэлж пинтүү засалтаар засуулж байдаг энэ эр 48 дугаар байрны 8 дугаар орцны үүдэнд байнга тамхи татаад сууж байдаг юм.
Хариулах