Хэрвээ маргааш та байхгүй болох байсан бол та өнөөдөр яах байсан бэ?

Twitter Print
2021 оны 02-р сар 08-нд 11:28 цагт
Мэдээний зураг,

Хэрвээ бид ямар нэг зүйл сурах ёстой, ойлгох учиртай бол, дотнын чинь хүн хорвоогоос халихад амьдралд хамгийн чухал нь бусдыг хайрлах ёстой гэдгийг л ухаарах учиртай.

Үнэндээ бид өөрсдөө ч хэзээ яваад өгөхөө мэдэхгүй, хэдий удаан амьдрахаа ч мэдэхгүй байж яах гэж нэгэндээ хатуурхана вэ? Хэрвээ маргааш та байхгүй болох байсан бол та өнөөдөр яах байсан бэ? Эсвэл таны уулзсан, уурлаж загнасан, өчүүхэн алдаанаас нь болж насаараа үл мартах хатуу үг хэлсэн тэр л хүн чинь маргааш гэхэд байхгүй болох байсан бол та яах байсан бэ? Тэр хэдэн үгээ хэлэх байсан уу?

Бидний хоосон дүрэм журам, хиймэл дүр төрх, өөрийгөө ч хуурсан харь зан авир бидэнд юуг өгч чадах вэ? Шүүмжлэхийн оронд сайхан инээмсэглээд урам нэмэх хэдхэн үг хэлээд орхих нь сайхан биш гэжүү? Сэтгэлд чинь нийцдэггүй ч тэр л ааш зангаараа, байдал төрхөөрөө тэр хүн чинь жаргалтай амьдраад л яваг л дээ хөөрхий.

Хүн бүхэн л хорвоод амьдын хагацал үзсэн байдаг. Харин тэр нь бидэнд маш чухал зүйлийг хэлээд заагаад байгааг олонхи маань ойлгодог ч амархаан мартдаг...Хорвоогийн хуурамч манан дунд дахиад л төөрч орхидог. ..Мөнх юм шиг л аашилцгаадаг...Дандаа үхэл хагацал бодоод яв гээгүй. Амьдрал минь богинохон, алд бие маань хэврэг гэдгээ л санаж явмаар...

Уламжлалт Анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.