Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээг ЭМДЕГ-тай гэрээтэй эмнэлгээр хийлгэхэд 70 хувийг даатгалаас төлнө

Twitter Print
2021 оны 06-р сар 02-нд 15:50 цагт
Мэдээний зураг,

ЭМДЕГ-ын Нэхэмжлэлийн эмнэл зүйн хяналтын ахлах мэргэжилтэн Х.Сувд-Эрдэнэ "Гэрээт лабораториудаас үзүүлэх тусламж, үйлчилгээ" сэдвээр өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Лабораторийн үйлчилгээг анхан шатнаас лавлагаа шатлал хүртэл ЭМДЕГ-ын гэрээний хүрээнд эрүүл мэндийн байгууллагууд хийнэ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ЭМДЕГ-тай хийсэн гэрээний хүрээнд төрийн өмчийн 37, хувийн 10 гаруй байгууллага өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээг хийхээр байна.

Иргэд эрүүл мэндийн даатгалаараа өрх, сум тосгоны эрүүл мэндийн төвүүддээ сард 20,000 төгрөгийн оношилгоо, шинжилгээг хийлгэх боломжтой.

Харин өндөр өртөгтэй оношилгоог гэрээтэй эрүүл мэндийн байгууллагаар хийлгэхэд тухайн оношилгооны 70 хувийг даатгалаасаа төлүүлж, 30 хувийг өөрөө төлөх зохицуулалттай.

Өндөр өртөгтэй оношилгоог төрийн өмчийн эмнэлгүүдээс гадна Мөнгөн гүүр, Гурван гал, Номун зэрэг эмнэлгүүд хийгээд эхэлсэн бол Гранд Мед, Сонгдо зэрэг эмнэлэгт даатгалын байгууллагатай системээ холбуулах түвшинд байгаа юм.

Түүнээс гадна, лавлагаа шатлал буюу аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн болон тусгай эмнэлгийн Амбулаторийн оношилгоо шинжилгээний 53,000 төгрөгийн багцыг ЭМДЕГ-аас хариуцаж байна.

Өөрөөр хэлбэл 13А маягтаар лавлагаа шатлалын эмнэлэгт үзүүлж оношилгоо хийлгэхэд даатгалын байгууллагаас зардлыг нь хариуцаж байгаа гэсэн үг" гэдгийг онцлов.

"COVID-19-ийн улмаас чанарын элэгний Д вирусийг тоолох лабораторийн үнэлгээнд шаардлагатай урвалж орж ирэхгүй байгаа.

Элэгний Д вирусийг илрүүлэх, идэвхжлийг нь тодорхойлох шинжилгээний зардлыг ЭМД-ын Сангаас хариуцах тогтоол 2019 онд батлагдсан. Энэ тогтоол гарснаар хойш элэгний Д вирусийг тоолох лабораторийн сонгон шалгаруулалт зарлахад дөрвөн ерөнхий шалгуурыг хангасан дөрвөн лаборатори гарч ирсэн юм.

Тухайн дөрвөн лаборатори гадаад чанарыг үнэлгээнд хамрагдсан тохиолдолд даатгалын байгууллагатай гэрээ хийсний дараа Д вирустэй иргэд тоолуулах боломж нээгдэх юм.

Харин уг вирусийг тоолдог улсын эмнэлгийн лаборатори манайд хараахан байхгүй тул зөвхөн хувийн хэвшлийн лабораториуд л тоолохоор болж байна" гэлээ.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (27.123.214.114) 2014-06-07 15:23
      • 0
      • 0

      Sain hunii ur shuu, sain yavaarai.

      Хариулах

    • Зочин

      (182.160.43.234) 2014-06-06 21:39
      • 0
      • 0

      зөв сэтгэлгээтэй зөв үзэл бодолтой сайхан монгол эмэгтэй баина... аавыгаа хайрлаж, нэр хүндийг нь авч яваа саин охин байна... сайн бүхэн монголд маань дэлгэрэх болтугай... амьддаа бие биенээ хайрла, монголчуудаа...

      Хариулах

    • Зочин

      (103.26.193.28) 2014-06-06 10:12
      • 0
      • 0

      Saikhan yariltslahga baina.

      Хариулах