Таныг ядуу сэтгэлгээтэй болгодог 7 зуршил

Twitter Print
2020 оны 02-р сар 28-нд 09:18 цагт
Мэдээний зураг,

Зуршил 1

Нэн даруй ашиг хайх. Ядуу хүн шинэ зүйл сурахыг хүсдэггүй. Ирээдүйтэй зүйл дээр ажиллахыг хүсдэггүй, бодохыг ч хүсдэггүй. Яг одоо ашиг мөнгө олохгүй бол хэрэггүй гэж үздэг.
Улсаараа ядуу байгаагийн гол шалтгаан энэ биз дээ?!

Зуршил 2

Ядуу хүн үргэлж хэн нэгнийг буруутгадаг. Ядуу хүн хариуцлагыг хэзээ ч өөр дээрээ авдаггүй. Тэр харин өөрийн ялагдал алдааг хамт олон, даргаа, эсвэл нийгмийн тогтолцоог буруутгаж байдаг. Тэд ингэж боддог: "тэр саад болоогүй бол би хийчих байсан юм." "Тэд бүгд саад болдог тул би амжилттай байсангүй"

Зуршил 3

Байнга ажлыг хойшлуулдаг. Тэд долоон удаа хэмжиж - нэг огтол гэсэн зарчмыг сүрхий баримтлана. Бодно, хэмжинэ... цаг хугацаа өнгөрсөөр... эцэст нь хэн нэгэн түүний хэсгийг авах болно. Эхний алхмыг хийж, эрсдлээс айдаггүй хүн ялдаг. Өөрийн санаагаа санах буландаа хадгалдаг хүн биш харин хэрэгжүүлдэг нэгэн ялдаг.

ядуу сэтгэлгээтэй болгодог зурган илэрцүүд

Зуршил 4

Үйлдэл хийх. Ядуу сэтгэлгээтэй хүн эрсдэлд дургүй. Тэд их биш ч тогтвортой орлогыг чухалчилдаг. Үүний үр дүнд цалингаас цалингийн хооронд амьдардаг.

Зуршил 5

Ядуу сэтгэлгээтэй хүн үнэ төлбөргүй зүйлд хамгийн эхэнд явж байдаг жнь: үнэгүй сургалт, семинарт хамгийн их ханддаг. Үүнээс болж үр дүн нь - суралцах хуурамч үзэгдлээр амьдардаг ба үнэн хэрэгтээ ямар ч хөгжил өөр дээр нь байдаггүй. Амжилтанд хүрэхийн тулд багштай амьд холбоо тогтоохоос гадна зорилго, үйл ажиллагаа тодорхой байх хэрэгтэй. Сургалтын Үнэ - энэ нь ирээдүйн амжилтын зөвхөн нэг үзүүлэлт боловч бас таны урам зоригийн үнэ юм.

Зуршил 6

Ядуу хүн бусдын зардлаар амьдрах дуртай. Бусдын ажлыг үнэлдэггүй. Тэдний философи - үнэ төлбөргүй бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломжийг эрж хайж байдаг. Хулгай хийх өөр хэн нэгний оюуны өмчийг залилан авах нь хэзээ ч ядуу амьдралаас хүнийг гаргадаггүй.

Зуршил 7

Өөрийгөө байнга өрөвдөж байдаг. Тэд ихэнхдээ асуудлыг амьдарч байгаа орчин, муу боловсрол, ядуу гэр бүлд төрсөн, биеийн галбир бүр эх орноо хүртэл голох гм. байдал гаргана. Хэдэн арван шалтгааны улмаас өөрийгөө өрөвдсөөр л...

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.