
Britain's got talent шоуны оролцогч Alice Fredenham эхний шатанд "My Funny Valentine" дууг дуулахдаа ичингүйрч, маш их сандарч байсан бөгөөд шоунд оролцохоо хүртэл ар гэрийнхэндээ огт дуулгаагүй гэнэ. Шүүгчид ичингүйрэн зогсох түүнээс ийм зориг, ийм хоолой гарна гэж бодоогүй тул бүгд гайхан биширч магтаалын үгийг харамгүй хэлсэн юм.
Шоуны хамгийн хатуу шүүгч гэж нэрлэгддэг Simon Cowel хүртэл "Чиний дуу хоолой үнэхээрийн гайхамшигтай юм. Чи өөрөө тун ч хөөрхөн бүсгүй юм. Чиний дуу хоолой яг л "шингэн алт" гэсэн үг. Дараачийн шатанд чиний энэ сайхан хоолойг дахин сонсохыг тэсч ядан хүлээж байна" гэсэн бол дараагийн шатанд бүр ч их магтаж "чиний хоолой "шингэн платинум" л гэсэн үг" гэж цагаан алтнаас ч үнэтэй дэлхийн хамгийн үнэт металтай түүний хоолойг зүйрлэсэн юм.
Ц.Мөнхбаяр
Зочин
(103.26.193.21) 2014-06-08 09:49Goe baina. Zohij baina sh dee, oort ni. He he
Хариулах
Зочин
(27.123.214.114) 2014-06-07 14:53Uneheer gaihaltai. Maskgui, goe yumaa. Unen setgeleesee yumyg hiivel ingej l hiimeer baigaa yum.
Хариулах
Зочин
(182.160.43.234) 2014-06-06 21:51үнэхээр саихан дуулх юм... 40-50-60-д онуудын луугаруудын дуулахтаи төстэй дуулах юм... маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн байна...
Хариулах