Хавдар судлалын үндэсний төвд наалдсан шимэгчдийг ил болго

Twitter Print
2020 оны 12-р сар 24-нд 19:23 цагт
Мэдээний зураг,

“Хавдар”.... энэ аймшигт өвчнөөр Монголын олон айл өрх өнчрөл зовлонд унаж буй. Гэтэл улсдаа цор ганц энэ чиглэлийн эмнэлэгт ШИМЭГЧИД нүүрлэсэн талаар тус эмнэлэгийн ҮЭ-ийн хорооны дарга,доктор, профессор Б.Болормаа “Өнөөдөр ” сонинд ярилцлага өгчээ. Түүний яриа үнэхээр ноцтой!

Товчилбол: “Ж.Чинбүрэн 2019.12.30 буюу оны сүүлчийн ажлын өдөр ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр өөрийн найз Н.Эрдэнэхүүг ХСҮТ-ийн захирлаар томилсон. Тэр зүгээр л Ж.Чинбүрэн найзынхаа хийсэн хар барааныг арилгаж цэвэрлэх үүрэг хүлээсэн хүн. Одоо компьютер, томограф бусад төлбөртэй шинжилгээний мөнгө эмнэлэгийн данс руу биш өөр данс руу орж байгаа гэсэн. Яг хаашаа гэдэг нь тодорхойгүй. Эмнэлгийн хуучин удирдлагатай холбоотой хавдрын эсрэг нэртэй баахан төрийн бус байгууллага байдаг. Тэр рүү нь ордог байх. Сүүлийн 2-3 жил тийм байсан юм шиг билээ. Үүнээс ч илүү ноцтой нь манай эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын санд 600 саяын өртэй.

2018-2020 оны нийгмийн даатгалын өр гэж бүр замбараагаа алдсан. Нийт өр 15 тэрбумд хүрсэн гэсэн мэдээлэл ирсэн. Яагаад тийм их өртэй болчихдог юм бэ гэтэл Эрүүл мэндийн даатгалын өр нь “Санчир-Ундрах ” гэдэг эм ханган нийлүүлэх байгууллагатай холбоотой юм байх. Нийгмийн даатгалын тухайд яах аргагүй хэрэг гарч,хэл ам хийж хөөцөлдсөн хүмүүсийнхийг нь бөглөөд бусдыг нь 2018 оноос хойш бөглөөгүй байсан. Тэгээд тийм их өр үүссэн юм билээ. Бидний цалин хөлс төсвөөс тоо ёсоороо ирдэг. Эмнэлэг өмнөхөөсөө илүү ачаалалтай ажиллаж, тэр дунд төлбөрт үйлчилгээ ч нэмэгдэж байхад нийгмийн даатгалд төлөх мөнгийг өгөлгүй 2-3 жил болсон нь ямар учиртай вэ. Тэр мөнгийг зээлсэн үү, эргэлдүүлсэн үү, ямар байдлаар ийм удаан хугацаанд ашигласан бэ. Сая 11-р сард Н.Эрдэнэхүү захирал: “Өрийг нь арай гэж төлж санаа амарлаа” гэж санхүүгийнхэнд хэлсэн байна лээ. Ж.Чинбүрэнгийн тавьсан өрийг дарах гэж ажилчдын халаас руу халдаж нэмэгдэл, урамшууллыг хассан гэж ойлгож байгаа.

Эмч ажилчид энэ асуудлаар эмнэлэгийн удирдлагуудтай уулзахад ”өмнөх захирлын чинь өрийг дарж байна” гэж хэлсэн байсан. Эмнэлгийн өмнөх удирдлагын тавьсан өр, “Санчир-Ундрах” гэдэг хувийн компаний төлөх ёстой өрийг бидний цалин хөлснөөс авч төлсөн юм биш биз гэдэг хардлага бидэнд төрж байгаа. Яригдаад байгаа их өрийн учрыг ольё, юун өр хаанаас үүсэв гэдгийг тодруулая. Баримт мэдээлэл өгөөч гэхээр “Хувь хүний хүсэлтээр өгөхгүй” гэдэг. Аудит оруулж шалгуулья гэтэл Ж.Чинбүрэн,Н.Эрдэнэхүү нарын хоёр найз ирж шалгасан нэр зүүгээд” Өндөр үнэтэй эм, эмнэлэгийн хэрэгсэл худалдан авах ажлыг хариуцдаг Дэнсмааг 5 сая төгрөгөөр торголоо” гэсэн. Тэр бол нүд хуурч, гал унтраах арга байсан. Дэнсмааг торголоо гэсэн 5 сая төгрөгийг эмнэлэг төлсөн. Дэнсмаа нь ЭМЯ-ны Санхүү хариуцсан Батбаяр гэдэг хүний эхнэр. Эхнэр нөхөр хоёр Ж.Чинбүрэнтэй нийлээд “Санчир- Ундрах ” гэдэг компаниар дамжуулаад мөнгө оруулж гаргадаг гэсэн яриа олон жилийн өмнөөс гарсан. Энэ эм ханган нийлүүлэх байгууллагад БЗД-ийн шүүх Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн. Тэнд нилээд асуудал байгаа бололтой. Ер нь мөнгө санхүүтэй холбоотой олон асуудал бий. Төлбөрт хагалгааны мөнгө эмнэлэгийн дансанд орохгүй, хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон тохиодол бий. Элэг шилжүүлсэн суулгах мэс засалд улсаас 78 сая төгрөг авдаг. Гэтэл Ж.Чинбүрэнгийн ахалдаг элэг шилжүүлэн суулгах мэс заслын баг өвчтнүүдээс давхар төлбөр авсан гэсэн гомдол ЭМЯ-д очсон байна. Нэг айлаас 60 сая төгрөг авсан.

Үүнийг улс даахгүй байсан уу гэсэн гомдол манай эмнэлэг дээр ч яригдаж байсан. Манай эмнэлэг өдөрт 1000-1300 хүнд үйлчилдэг.Мэс заслын 6 тасагтай. Тэгээд ч ачааллаа дийлэхгүй байсан. Өнгөрсөн жил М. Билэгтийн барилгыг түрээсэлж авахгүй бол болохгүй нь гэсээр байгаад төсөвт олон тэрбум төгрөг суулгуулсан. Тэр мөнгөөрөө яриад байсан барилгаа ч түрээслээгүй. Дөрөвдүгээр давхарт засвар хийж, шинэ тоног төхөөрөмж суурилуулна гээд тэнд ажиллаж байсан мэс заслын тасгуудаа дүүргийн эмнэлэгүүдэд тараачихсан. Дүүргийн эмнэлгүүдэд мэс засал хийлгэж сургана гэсэн сайхан үгээр халхавчилаад үнэндээ бол байргүйн улмаас Ерөнхий мэс заслын тасаг маань Баянгол дүүргийн эмнэлэгт, Толгой, хүзүүний мэс заслын тасаг маань Хоёрдугаар төв эмнэлэгт, Эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг маань “Амгалан” төрөхөд толгой хоргодож байгаа шүү дээ. Улсад ганц байгаа хавдрын эмнэлэгийн мэс заслын нөхцөл байдал үнэхээр хүнд хирнээ эмнэлгийн зүүн жигүүрийг тэр чигт нь”Мед портал” гэдэг хувийн эмнэлэгт өгөөд удаж байна. Тэр эмнэлэг хэдэн төгрөгийн түрээсээр ямар журмаар ажилладагийг бид мэдэхгүй. Ж.Чинбүрэнгийн хамааралтай эмнэлэг л дуулддаг. Тэнд оношилгоо, эмчилгээ хийдэг. Хавдартай хүмүүс тэднийхийг манай эмнэлэгийн нэг хэсэг, төлбөртэй үйлчилдэг тасаг л гэж боддог байх. ХСҮТ энэ мэтээр шимэгчдэд баригдсан гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. ХСҮТ-ийг менежментээр хувьчилж, хавдрын ВИП эмнэлэг болгох СХД-т шинэ эмнэлэг барьж ХСҮТ-ийг тийш нь нүүлгэх төлөвлөгөөг Ж.Чинбүрэн хэрэгжүүлж байгаа. Үүний тулд худал үнэн ярьсаар улсын төсөвт олон тэрбум төгрөг суулгуулж,түүгээрээ шинэ тоног төхөөрөмж авч суурилуулаад хувьчилж авах гэж байна гэсэн хардлага, таамаглалын завсар дахь яриа тус эмнэлгийн хамт олны амнаас ам дамжиж байна. Өнгөрсөн сард Ж.Чинбүрэн Н. Эрдэнэхүү нар нууцаар ТУЗ байгуулах гэж оролдсон. ТУЗ байгуулна гэдэг эмнэлэг албан ёсоор менежментийн хувьд бие даасан тогтолцоонд шилжинэ гэсэн үг. УИХ-ын гишүүн, ХСҮТ-д хамааралгүй болсон Ж.Чинбүрэн манай хамт олны хуралд ирсэн. Эмч ажилтнууд түүнд “ УИХ-ын гишүүнийхээ л ажлыг хий. Энэ эмнэлгийн хамт олны хуралд юу хийж яваа юм бэ”гэх мэтийн хатуу үг хэлж, шүгэлдэж, Ж.Чинбүрэнг хөөгөөд гаргасан.

Эмнэлэг бужигнаантай хөл толгойгоо олохгүй байгаа нь эмчилгээ үйлчилгээнд ч нөлөөлж байгаа. Бүх зүйлийг нь хасаж танаснаар эм, эмчилгээ бүх зүйл дутагдалтай байна. Эрчимт эмчилгээний сувилагч нар хүнсний зориулалттай бээлий өмсөөд хүн эмчлэхийг үзлээ. Зүгээр л өнгөрсөн 9-р сарын 1-10нд хэдэн хүн сэхээнд орж, хэд нь нас барсныг хараарай. Жишээ хэлэхэд:9-р сарын эхний долоо хоногийн Бямба , Ням гаригт эрчимт эмчилгээний тасагт 4-5 хүн нас барсан. Тэгэхэд би” Би эрчимтэд жижүүр хийхдээ хоёр хүн нас барвал сүнсээ зайлтал айдаг. Гэтэл энэ юу болж байна аа . Хэдэн хүн нас бараад байгаа юм бэ ”гэж эмчилгээ эрхэлсэн захирлын өрөөнд ороод “Хуцалгүй дуугүй яв. Олон юм хуцаад байв. Санууллаа шүү” гэж Н.Эрдэнэхүүд зануулсан . Би тэр тухайгаа өргөдөл бичиж өгсөн “ гэжээ ХСҮТ-д байдал ийм л байна.

Эх сурвалж:” Өнөөдөр”сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (197.210.65.8) 2022-03-20 20:11
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах