Вашингтон Оросын бүх төрлийн агаарын тээвэрт хориг тавилаа

Twitter Print
2022 оны 03-р сар 02-нд 11:39 цагт
Мэдээний зураг,

Вашингтон Оросын бүх төрлийн агаарын тээвэрт хориг тавилаа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинг Украинд болж буй үйл явдалд буруутай хэмээн, Оросын төрийн тэргүүн үр дагаврыг нь удаан хугацаанд амсах болно гэдгийг онцолжээ.

Ерөнхийлөгч Ж. Байден В. Путины дэглэмийг дэмждэг олигархууд болон авлигад идэгдсэн төрийн албан хаагчид уг хэрцгий дэглэмийн ачаар тэрбум тэрбум долларыг халаасласан хэмээн, Европын холбооны түнш орнуудтайгаа хамтран Оросын олигархуудын "муу замаар олж авсан" дарвуулт завинууд, хувийн онгоцнууд болон бусад тансаг эд зүйлсийг нь хураана гэж амлажээ.

Тэрчлэн Вашингтон Европын холбоо болон Канадын адил ОХУ-ын агаарын бүх төрлийн тээврүүдийг улсынхаа агаарын бүсэд нэвтрэхийг хоригложээ.

Сүүлийн хэдэн цагт Украины Херсон хот ОХУ-ын зэвсэгт хүчнийхэнд эзлэгдсэн байна.

ОХУ-ын зэвсэгт хүчний цуваа нийслэл Киев хот руу бага багаар ойртсоор байгаа бол Харьков хотод бөмбөгдөлт үргэлжилсээр байна. Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар Харьковт 11 хүн амиа алдаж, хэдэн 10 хүн шархдаад байгаа аж.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.