Хятадын эдийн засаг 62 тэрбум ам.долларын алдагдалд орох төлөвтэй байна

Twitter Print
2020 оны 02-р сар 03-нд 12:45 цагт
Мэдээний зураг,

Коронавирусын халдварын дэгдэлттэй холбоотойгоор Хятадын эрх баригчид эдийн засгийнхаа тогтвортой байдлыг хадгалахын тулд татварын хэмжээг бууруулах, зарлагаа нэмэгдүүлэх, хүүгийн хэмжээг бууруулах арга хэмжээ авахаар төлөвлөөд байна.

Коронавирусын халдварын дэгдэлт Хятадын эдийн засагт хэр их хэмжээний хохирол үзүүлж буйг нарийн тодорхойлох аргагүй ч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Хятадын эдийн засгийн өсөлт энэ улиралд 2 хувиар буурах төлөвтэй байгаа аж. Энэ нь Хятадын эдийн засаг 62 орчим тэрбум ам. долларын алдагдалд орно гэсэн үг юм. Коронавирусын халдвар дэгдсэнээс хойш Хятадын орон нутгуудын захиргаанаас эмчилгээ үйлчилгээ, эмнэлгийн тоног төхөөрөмж зэрэгт нийт 12.6 тэрбум ам. доллар зарцуулжээ.

Эрх баригч Коммунист нам коронавирусын халдварын хяналтыг Ерөнхий сайд Ли Көцянд хариуцуулах шийдвэр гаргасан нь коронавирусын халдварын тархалтыг зогсоох нь тус улсын нэн тэргүүнд шийдэх ёстой асуудал гэдгийг эрх баригчид онцолж байгааг харуулсан явдал байлаа хэмээн People's Daily сонинд дурджээ. Эрх баригчдын зүгээс коронавирусын халдварын улмаас хамгийн их хохирол амсаад буй бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхээр зарим нэг алхмуудыг хийгээд байна.

The coronavirus could cost China's economy $60 billion this quarter. Beijing will have to act fast to avert a bigger hit зурган илэрцүүд

Хятадын томоохон банкууд коронавирусын халдварт ихээр өртсөн бүс нутгуудад үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд бизнес эрхлэгчдийн зээлийн хүүг бууруулсан бол Bank Of China Ухань хот болон Хубэй мужийн иргэдэд зээлийн эргэн төлөлтөө хэдэн сараар хойшлуулах боломж олгож байгаа аж.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (64.119.22.217) 2020-02-03 22:50
      • 0
      • 0

      Бага бна японд цунами 120 тэрбум $ алдагдалд оруулж блаа.

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.114) 2014-06-07 15:19
      • 0
      • 0

      Yamar teneg yum be. Shuvuu omdondoo hiichiheed yaj tesej yavdag bainaa, he he

      Хариулах