БШУЯ-наас ЕБС-ийн хичээлийг III сарын 1-нээс эхлүүлэх саналыг УОК-т хүргүүлжээ

Twitter Print
2021 оны 01-р сар 19-нд 16:46 цагт
Мэдээний зураг,

ЕБС-ийн сурагчдын амралт 2021 оны хоёрдугаар сарын 1-нд дуусна. Сургалтыг цаашид танхимаар эсвэл цахим буюу теле хичээлээр үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй байгаа юм. 

БШУЯ-наас ЕБС-ийн хичээлийг 2021 оны гуравдугаар сарын 1-нээс 100 хувь танхимаар хичээллүүлэх саналыг УОК-т хүргүүлжээ. Эцсийн шийдвэрийг УОК гаргах бөгөөд ойрын хугацаанд энэхүү асуудлаар хуралдаж, шийдвэрээ гаргах юм. 

Хэрэв УОК саналыг хүлээн зөвшөөрвөл ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн дагуу сурагчид хоёрдугаар сарын 1-нээс хичээлээ теле хэлбэрээр үзэх юм. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.