
Дуу чимээ
Танай байр бусад байртай, машин замтай маш ойр байрладаг уу? Эсвэл маш их дуу чимээтэй орчинд амьдардаг уу?
Бид анзаарахгүй байгаа болохоос энэ их дуу чимээ нь бидний сэтгэцийн эрүүл мэндэд асар муугаар нөлөөлж байдаг ба дуу шуугианы бохирдлыг орчин цагийн чимээгүй алуурчин ч гэж үздэг бөгөөд өөрсдийн хянах боломжгүй, хүсээгүй чимээ, хотжилт, онгоц, галт тэрэг, цахилгаан хэрэгслүүд төдийгүй ханын цагийн секундын давтамж хүртэл дуу чимээний дарамтыг бий болгодог байна.
Хэт их дуу чимээ нь стресс үүсгэдэг ба мэдрэлийн эд эсүүдийг үхүүлнэ.
Мөн хэт их дуу чимээтэй газар амьдардаг бол энэ нь хүүхдийн тархи болон эхийн хэвлийд бойжиж буй хүүхдийн жин, тархинд ч муугаар нөлөөлдөг. Японд хийсэн судалгаагаар онгоцны буудлын ойролцоо амьдардаг эхээс жин багатай хүүхэд төрдөг гэсэн судалгааг хийжээ.
Мөн хүний сонсгол болон тархины эд эсүүдийг гэмтээж, төв мэдрэлийн ситемд нөлөөлснөөр түргэн ядрах, анхаарал сулрах, нойргүйтэж улмаар зүрх судасны үйл ажиллагаанд өөрчлөлт орж, даралт ихсэх, зүрхний шигдээс өвчний эрсдлийг нэмэгдүүлэх, бодисын солилцоо болоод ходоод гэдэсний хэвийн ажиллагаа алдагдах зэргээр хүний эрүүл мэндэд олон сөрөг нөлөө үзүүлдэг.
Лас Вегас хотод нэгэн зүйл болжмор олноор үхэж үрэгдсэн шалтгаан нь маш их дуу чимээ болон гэрэл байсан гэнэ. Шувуу нь өөрсдийн сонсголоороо дамжуулж аливаа аюулаас өөрийгөө хамгаалдаг. Хотын дуу чимээний бохирдол нь шувууны сонсголын чадварыг саатуулахаас гадна дуу чимээтэй ойр амьдардаг шувуудын өндөглөх тоо багасч биеийн жин, өднийх нь өсөлт нь бага жижиг биетэй байдаг ба хурдан үхдэг байна.
Байнгын дуу чимээтэй орчинд ажиллаж, хотын төвд амьдардаг хүмүүс нам гүм орчинд байдаг хүмүүстэй харьцуулахад илүү уур уцаартай, аймхай, өөртөө итгэлгүй, гутранги байдаг нь хэд хэдэн судалгаагаар тогтоогдсон байна.
Сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.