
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 29-ний орой Японы хэйсэй тоолын эзэн хаан Акихито өөрийн харшдаа ухаан алджээ.
Түүний эхнэр Мичико яаралтай дуудлага өгч, эзэн хааны хувийн эмч түргэн шуурхай арга хэмжээ авсан учир хэвийн байдалдаа эргэн орсон хэмээн эзэн хааны ордны төлөөлөгчийн газраас мэдээлэв.
Харин дараа өдөр нь буюу өнөөдөр 1-р сарын 30-ны өдөр түүнд тархины MRI хийсэн бөгөөд одоо 86 настай Акихитод цус харвалтын шинж тэмдэг илрээгүй гэлээ. Гэсэн ч эмч нар хяналтандаа байлгаж, түүний эрүүл мэндийн төлөө зохих эмчилгээ үйлчилгээг хийх аж.
Энэ жил 86 настай Акихито анх ирэхэд зүрхний цохилт хэт их сул байсан, эмчилгээ эхлээд маш хурдан буцаж хэвэндээ орсон гэж эмч нар мэдэгдэв.
Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр Акихито тархины судасны нарийсалт, архаг цус багадалтын улмаас 2019 онд хөл дээрээ зогсох чадвараа түр алдсан гэлээ. Ингээд эрүүл мэндийн шалтгааны улмаас Японы Эзэн хааны титмээ өнгөрсөн оны 4-р сарын 30-ны өдөр ууган хүү Нарухитод өөрийн хүсэлтээр шилжүүлэн өгсөн билээ.
Эх сурвалж: http://www.asahi.com/
А.Ананд
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.