Солонгос улс гашуудал зарлалаа

Twitter Print
2022 оны 10-р сар 30-нд 10:50 цагт
Мэдээний зураг,

Таван өдрийн гашуудлал зарлалаа

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ел өнгөрсөн бямба гарагт Итэвон дүүрэгт Сүнсний баяр тэмдэглэж, шахцалдаан үүссэний улмаас 151  хүүхэд, залуучууд амь үрэгдсэн явдал гарсантай холбогдуулан өнөөдрөөс эхлэн 11-р сарын 5-ыг дуустал гашуудлын өдөр болгон зарлажээ.

Ёнсан Онцгой байдлын ангийн дарга Чой Сунбомын мэдээлснээр Итэвонд болсон шахцалдааны улмаас 151 хүн амиа алджээ. Амиа алдсан иргэдийн 19 нь гадаадын иргэд байсан байна.

Мөн 89 хүн бэртэж гэмтэж, 19 хүний биеийн байдал хүнд байгаа хэмээн мэдэгджээ.

Өргөн нь 4 м орчим, нийт урт нь 50 м нарийхан гудамжинд олон хүн цугларч, хөдлөх боломжгүй болж налуу гудамжны ёроолд байсан хүмүүс унасан учраас осол болсон гэдгийг амьд үлдсэн хүмүүс болон гэрчүүд мэдүүлжээ.

Энэхүү хэрэг явдалтай холбоотойгоор Солонгост “Сүнсний баяр”-тай холбоотой бүх арга хэмжээ цуцлагдсан байна.

Нийт 100 мянга гаруй хүн Итаевонд цугларсан гэх бөгөөд амиа алдагсдын дийлэнх нь өсвөр насныхан буюу 20-иод насныхан байсан аж.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn
 

Холбоотой мэдээлэл: 

Сүнсний баярын үеэр 151 хүүхэд, залуучууд амь насаа алдлаа - http://mongolcom.mn/read/9968

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.