Өндөр настан Ж.Дашдаваа гэргийнхээ хамт нэг сарын тэтгэврээ хандивлалаа

Twitter Print
2020 оны 02-р сар 29-нд 12:33 цагт
Мэдээний зураг,

ЭМЯ ээлжит мэдээллээ 11:00 цагт өгч, коронавирустай холбоотой цаг үеийн байдлын талаар мэдээлэв. Энэ үеэр Өндөр настан Ж.Дашдаваа өөрийнхөө болон гэргийнхээ тэтгэврийн мөнгийг нэгтгэн 1 сая төгрөгийг ЭМЯ-нд хандивлалаа.

Тэрбээр “Монгол түмэн маань аливаа бэрхшээлийг давж туулсаар ирсэн. Манай төр засгаас тогтоосон дэг журам, зарлиг, шийдвэрийг ард түмэн сайнаар хүлээж авч биелүүлж, хүндэтгэж байгаа нь сайн хэрэг. Иргэн бүр эрх, үүрэг, хариуцлагатай. Дэлхий дахинд тархаж буй халдварын эсрэг хүн бүр хүчээ нэгтгэн тэмцэх хэрэгтэй. "Дуслыг хураавал далай болдог. Миний хандив бага ч гэсэн халдварт өвчинтэй тэмцэхэд нэмэр болно байх” гээд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд хандиваа гардуулан өглөө. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.