Нойр алдагдах нь сэтгэл гутралд орох магадлалыг ихээр нэмэгдүүлдэг

Twitter Print
2022 оны 04-р сар 03-нд 09:21 цагт
Мэдээний зураг,

Нойр алдагдах нь сэтгэл гутралд орох магадлалыг ихээр нэмэгдүүлдэг. Яагаад гэхээр анх нойрыг 3 үе шаттай гэж үздэг байсан бол сүүлд 5 үе шаттайг тогтоосон.

Гүн нойр дотроо 3 үе шаттай бөгөөд хамгийн сайн гүн нойрсолтод хүн зуны цагт 22:00-03:00, өвлийн цагт 21:00-02:00 цагийн хооронд ордог байх нь. Яагаад энэ үед авсан нойр чухал вэ гэхээр яг энэ үед хамгийн гүн нойронд байх хугацаанд ТАРХИНД БАЙРЛАХ БУЛЦУУТ булчирхайнаас дараах 4 ДААВАР маш ихээр ялгардаг. Бусад цагт унтсан нойрноос маш бага ялгардаг.

Эдгээр 4 даавар нь

1. Серотонин-аз жаргалын даавар

2. Өвчин намдаах, тайвшруулах даавар

3. Залуужуулах, ухаан санаа сэргэлэн байхад туслах даавар

4. Нөхөн сэргээх, эрүүлжүүлэх өсөлтийн дааварууд юм.

Аз жаргалын дааварын ялгарал муудснаас бухимдалтай, гутранги, амархан сэтгэлээр унамтгай болдог.

Өвдсөн хүнийг унтаарай гээд байдаг нь өвчин намдаах даавар ялгарч өөрөө өөрийгөө анагаах эмчилгээ болдог байна.

Нойр алдсан хүний царай зүс алдаж, шөнийн ээлжтэй хүн хөгшин харагддаг нь залуужуулах даавар алдагднаас нөлөөлдөг. Унтаж байхад нөхөн сэргээх даавар ялгарч биеийн эсүүдийг цэнэглэж, өсөлтийг дэмждэг. Эдгээр даавар дээрх цагуудад л маш ихээр ялгардаг учраас дээрх цагуудад нойр авах нь маш чухал байгаад байгаа юм.

Хүн шөнө ажлаад өдөр нөхөөд унтчихна гэдэг. Гэтэл дээрх цагуудаас бусад цагт унтсан нойр бидний биед хангалттайгаар дээрх даавруудыг ялгаруулж чаддаггүй.

Сүүлийн үеийн сэтгэл гутралтай хүмүс нэмэгдээд байгаа нь маш орой унтдаг болсонтой маш их холбоотой.

Мөн нэг чухал зүйл нэмж хэлэхэд хүний зүрх насан туршид тасралтгүй ажилладаг бөгөөд шөнийн 01:00-02:00 цагийн хооронд цохилтынх нь тоо цөөрч түр амардаг. Гэтэл энэ цагт сэрүүн байдаг хүмүүст зүрхний өвчлөл маш хурдан бий болдог байна.

Мягмарсүрэнгийн Одгэрэл

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.