
Дэлхийн аваргын хошой алтан медальтай болсон У.Мөнх-Эрдэнэд Чингис хааны мэндэлсэн өдрөөр Хөдөлмөрийн баатар цол өгөхөөр болсон гэх мэдээ олон хүнийг баярлуулсан. Гэсэн ч энэ ташаа мэдээлэл байж, боксын спортод хайртай хүмүүсийг гонсойлголоо. Түүнийг хэрхэн энэ жилийн ДАШТ-д орох гэж тэмцсэн, дэлхийн дэвжээн дээр хэрхэн тоглосныг бид мэднэ. Залуу тамирчинтай өрсөлдөөд ДАШТ-ны эрх авсан, тэмцээнээс алтын дайтай хүрэл өвөртлөөд ирсэн. "Голсон юм голд оров" гэдэг шиг манай долоон тамирчнаас У.Мөнх-Эрдэнэ л ганцаараа медаль авчирсан.
Тиймээс олон нийт У.Мөнх-Эрдэнийг Хөдөлмөрийн баатар цол авч, баатруудын эгнээнд орно гэдэгт итгэлтэй байсан хэрэг. Харин энэ тухайд тэрбээр “Амны билэг. Удахгүй Хөдөлмөрийн баатар болж баяртай мэдээ сонсох байлгүй” хэмээн догдлонгуй хариулжээ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.