Сонгууль ба сугалаа

Twitter Print
2020 оны 06-р сар 16-нд 09:42 цагт
Мэдээний зураг,

Энэ удаагийн сонгууль ч хонжворт сугалаа маягийн аз, эз туршсан, төвөгтэй үйл явц болохдог оо

1930, 40-өөд оны сонингуудад Улсын цуврал хонжворт сугалааны кампанит ажлууд хэрхэн өрнөж байсныг сонирхон уншиж, танилцаж байсан санаанд үе үе буух юм. 1943 оны наадмын үеийн Ардын Үндэсний Эрх сонинд нэгэн ийм мэдээ байсныг толилуулья.

ҮЗЭЭГҮЙ ХҮҮХЭН

Хонжворт сугалааны анхны мэдээ

...Улсын төв театраас хөх дээлтэй залуухан хүүхэн баруун тийш инээмсэглэсээр алхалж гарав. Төв театрын өмнө цугларсан хүмүүс түүнийг үзээгүй хүүхэн гэж хэлэлцэнэ. Тэр хүүхэн энэ арван, арван нэгний өдөр явуулж байгаа улсын хонжворт сугалаанаас нэг гэр хожоод сангийн яаманд очиж хүлээн авахаар явж байгаа юм.

Төв театрт улсын хонжворт сугалааг гүйцэтгэж байгаа газарт орж үзвээс театрт олон хүмүн сандлыг дүүртэл суужээ. Хүмүн бүр гартаа сугалааны билетийг барьж шалган үзнэ. Хурлын тэргүүлэгчдийн ширээн дээр сугалааны хайрцгийг Улаанбаатар хотын гуравдугаар хорооны эмэгтэй эргэлдүүлж нэгэн саваа цаасыг гаргаж ирэхэд сайд Бямба түүний дугаарыг олонд зарлан сонсгоно. Ударник ажилчин Идшинхорлоо (Ичинхорлоо?) мөн дугаарыг цаасан дээр дараалан нууж байна. Тэргүүлэгчдийн ширээний зүүн өнцөгт хонжворын мөнгийг талбин олгох нярав хүлээн авч байна. Хүүхэн Чанцал хожсон 2500 төгрөгийг хүлээн аваад гарав. Банкны ажилчин Лувсандорж хожсон 500 төгрөгийг хүлээн авав.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ард Бат 1000 төгрөгийг хожиж уг мөнгийг хүлээн авав. Энэ мэт хонжворын мөнгийг хүлээн авч байгаа хүмүн олон байна. Мөн хонжворт ногдох 6 ханатай сайхан гэрийг Төв театрын хашаанд барьж дотор нь хөндлөн татсан олсон дээр элдэв өнгийн торго, дурдам зэрэг эдийг өлгөжээ. Хананд онооны дугаарыг түшүүлэн тавьжээ.

Хот хөдөөгийн ардууд нь олон нийтээр билетийн дугаарыг шалгаж үзээд ногдох хонжворыг хүлээн авахтун.

Б.Баясгалан 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.