Ерөнхийлөгч “Gucci” компанид Монголоос арьс авах санал тавьжээ

Twitter Print
2020 оны 01-р сар 23-нд 09:37 цагт
Мэдээний зураг,

Швейцарын Холбооны Улсын Давос хотод болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэлхийн хувцас, загварын тэргүүлэх “Gucci” компанийн захирал Марко Биззаритай уулзсан байна.

Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Дархан хотод хэрэгжиж буй арьс, шир боловсруулах үйлдвэрийн төслийг танилцуулж, “Gucci” брэндийн арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ Монголын боловсруулсан арьсыг ашиглах боломжтой эсэх асуудлаар ярилцжээ.

Ноён Марко Биззари Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авч, Монгол Улс руу өөрийн багийг илгээж, арьс шир боловсруулах үйлдвэрийн төсөлтэй танилцан судалгааны ажил эхлүүлэхээ илэрхийлсэн байна.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.