Европын улс орнууд Их Британи руу зорчих хөдөлгөөнийг хаалаа

Twitter Print
2020 оны 12-р сар 21-нд 11:30 цагт
Мэдээний зураг,

Их Британид коронавирусын халдварлах чадвар өндөртэй шинэ төрөл илэрч, хурдацтайгаар тархаж байгаатай холбоотойгоор Европын зарим улс орнууд Их Британи руу зорчих хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргаад байна.

Ирланд, Герман, Франц, Итали, Нидерланд болон Бельги зэрэг улс орнууд Их Британи хийх зорчигч тээврийн нислэгүүдээ зогсоосон бол Франц улс зорчигч тээврийн нислэгүүдээс гадна ачаа тээврийн хөдөлгөөнийг мөн зогсоожээ. Үүссэн нөхцал байдалтай холбоотойгоор Европын холбооны удирдлагууд энэ даваа гарагт уулзаж, нэгдсэн хариу арга хэмжээ авах тухай хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Коронавирусын шинэ төрөл Их Британийн нийслэл Лондон болон Английн зүүн өмнөд зүгт хурдацтай тархаж байгаа ба өнгөрсөн бямба гарагт Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон тэдгээр бүс нутгуудад онц байдал зарласан юм.

Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хнлж байгаагаар коронавирусын шинэ төрөл нь илүү хүнд тусдаг эсвэл коронавирусын эсрэг вакцинд өөр хариу урвал үзүүлнэ гэсэн баримт одоогоор байхгүй гэдгийг онцолсон байна. Нөгөө талаас шинэ төрлийн коронавирусын халдварлах чадвар нь 70 хүртэлх хувьтай байгааг тогтоожээ. Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкокийн мэдээлснээр шинэ төрлийн коронавирусын халдварын тархалт нь маш хурдацтай явж байгаа ба халдварын тархалтыг яаралтай хяналтанд авах шаардлагатай байгаа аж.

ДЭМБ-аас мэдээлж байгаагаар шинэ төрлийн коронавирусын халдварыг авсан тохиолдол Нидерланд, Дани, Австрали, Итали болон Өмнөд Африкт бүртгэгдээд байгаа аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.