
Өнгөрсөн сарын өрхүүдийн усны төлбөр өмнөх жилүүдийн дунджаас давлаа хэмээн олон хүн нүүр номд сэтгэгдлээ илэрхийлсээр байна. Учир нь энэ оны эхний өдрөөс усны үйлчилгээний шинэ тарифыг мөрдөж эхэлсэн. Жишээ нь гэр хорооллын иргэд нэг литр усыг нэг төгрөгөөр худалдан авдаг байсан бол одоо хоёр төгрөг болсон байна.
- Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйл,
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2021 оны долдугаар сарын 21-ний өдрийн 78 дугаар тогтоолын дагуу Ус Сувгийн Удирдах Газар өнгөрсөн оны арван хоёрдугаар сард үнэ нэмэх шийдвэр гаргажээ.
Хэрэглэгчдийн дунд явуулсан санал асуулгаар 84 хувь усны үнийн өөрчлөлтийг дэмжсэн байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.