
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтэнбэрг Германы долоо хоног тутмын Билд ам Зоннтаг сонинд өгсөн ярилцлагадаа ОХУ-ын Украинд явуулж буй дайн үргэлжлэх магадлалтай бөгөөд хамгийн сүүлийн үеийн зэр зэвсэгтэй болсоноор Украин арми Донбассыг ОХУ-ын хяналтаас чөлөөлөх бүрэн боломжтой гэжээ.
Тэрээр Украинд үзүүлж буй тусламж дэмжлэгээ зогсоохгүй байх ёстой гэдгийг онцолжээ.
Энэ сарын сүүлээр Мадридад болох НАТО-гийн чуулганаар гишүүн орнууд Украины Зөвлөлтийн үеийн зэр зэвсгийг НАТО-гийн стандартад нийцсэн орчин үеийн зэр зэвсгээр бүрэн солиход шаардлагатай багц тусламжийг батлах аж.
Украины Луганск мужийн Северодонецк хотод тулаан үргэлжилсээр байгаа ба өнгөрсөн бямба гарагт Украины тал ОХУ-ын зэвсэгт хүчнийхнээс илүүрхэж, газар нутгаа эргүүлэн авна хэмээн амлажээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn