
Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 60 км/ Монгол Улсын хилийн 834-835 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-с хээрийн түймэр орж иржээ.
Энэ тухай дуудлага Онцгой байдлын газарт 03.18-ны өдрийн 11:35 цагт ирж, дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, Хилийн 0275 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашин, мөн 0287 дугаар ангийн 20 алба хаагч, 2 автомашин, Баян-Уул сумын 36 иргэн, 5 автомашин, Цагаан-Овоо сумын 8 иргэн, 1 автомашин, нийт 81 хүн, 10 автомашинтай ажиллаж 17:30 цагт унтраасан байна. Уг гал түймэрт 3290 га талбай шатжээ.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.