Хоёр нөхцөлийг хангасан харилцагчийн зээлийн мэдээллийн сан дахь муу ангиллыг залруулна

Twitter Print
2021 оны 06-р сар 03-нд 12:54 цагт
Мэдээний зураг,

Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг зөөлрүүлэх багц арга хэмжээг Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй тухай мэдэгдэл гаргажээ.  

Тодруулбал, Төв банк санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн салбарт хуримтлагдсан эрсдэлийг бууруулж, цар тахлын дараах “Их сэргэлт”-ийг зорин дараах хоёр нөхцөлийг зэрэг хангасан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг лавлагаанд тусгахгүй байхаар Зээлийн мэдээллийн санд тохируулга хийх шийдвэрийг гаргасан байна. Үүнд:

  1. Монголбанкны зээлийн мэдээллийн санд нэгээс дээшгүй хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн түүхтэй байх,

  2. Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, төлбөр нь 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс өмнө бүрэн төлөгдсөн байх гэжээ. 

Монголбанкнаас гаргасан шийдвэр нь 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих бөгөөд анхаарал хандуулах (хугацаа хэтэрсэн) болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөрөө 2021 оны зургаадугаар сард багтаан бүрэн барагдуулсан тохиолдолд дээрх арга хэмжээнд хамрагдах боломжийг иргэн, аж ахуйн нэгжид олгож байгаа аж. 

Эх сурвалж: Монголбанк 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (66.181.164.171) 2021-06-03 17:11
      • 0
      • 0

      ямарч амьдралгүй шийдвэр гаргаж байх юм даа

      Хариулах