
Коронавирусын шинэ төрлийн вирусын халдварын тархалтаас сэргийлэн Ухань хот болон Уханьтай зэргэлдээ байрлах хотуудад нийтийн тээврийн үйлчилгээг зогсоож, олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг цуцлаад байна. Хубэй мужид нийтдээ 20 сая орчим иргэн хөл хорионд оржээ.
Албан ёсны тоогоор коронавирусын шинэ төрлийн вирусын халдварыг авсан 800 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа ба уг халдварын улмаас 25 хүн нас бараад байна. Нас барсан иргэдийн дийлэнх нь өндөр настай хүмүүс байсан ба ихэнх нь чихрийн шижин, Паркинсоны өвчин зэрэг архаг хууч өвчтэй байсан гэжээ.
Одоогийн байдлаар коронавирусын шинэ төрлийн вирусын халдварыг авсан тохиолдол Сингапур, Вьетнам зэрэг улсад бүртгэгдээд байгаа бол Шотланд, Канад зэрэг улсад хэдэн иргэнийг коронавирусын шинэ төрлийн халдвар авсан эсэхийг шалгаж байгаа гэж мэдээлж байна. Гадны улс орнуудад коронавирусын шинэ төрлийн вирусын халдварыг авсан тохиолдол цөөн байгаатай холбоотойгоор ДЭМБ-аас онц байдал зарлахыг яарахгүй байна.
Хятадын засгийн газраас коронавирусын шинэ төрлийн вирусын халдвартай тэмцэхэд зориулж 1 тэрбум юань буюу 144 сая орчим ам. доллар төсөвлөжээ. Хятадын Сангийн яамнаас гаргасан мэдэгдэлд уг мөнгийг "Хубэй мужид дэгдсэн вирусын халдварын тархалтыг хяналтанд авахад" зориулна гэдгийг дурдсан байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочинgishuund
(103.9.91.146) 2014-06-09 15:44sn bn OSHOOO ILUU ZVIL: HIIGEEREE
Хариулах