
Израилийн зэвсэгт хүчин Газын зурвасын Жабалия хотод цохилт үзүүлсний үр дүнд ХАМАС бүлэглэлийн цэргийн командлагчийг хөнөөж, газар доорх дэд бүтцийг нь устгасан хэмээн Израилийн армийн хурандаа Жонатан Конрикус мэдэгджээ. Түүний хэлснээр бөмбөгдөлтийн үр дүнд амиа алдсан ХАМАС бүлэглэлийн цэргийн командлагч нь ХАМАС бүлэглэлийн энэ сарын 7-ны халдлагыг төлөвлөхөд болон гүйцэтгэхэд гол үүрэг гүйцэтгэжээ.
Түүнчлэн Израилийн цохилтын үр дүнд ХАМАС бүлэглэлийн олон арван цэргүүд амиа алдсан аж. Израилийн зэвсэгт хүчин Жабалия хотын газар доорх сүлжээ хонгилыг устгах зорилт тавьсан байсан ба газар доорх хонгил нурснаар хонгилын дээр байсан байшин барилгууд нурахад хүрчээ.
Газын зурвасын Эрүүл мэндийн яам уг цохилтын улмаас 50 гаруй хүн амиа алдсан гэж мэдээлсэн бол Палестины Улаан хавирган сар нийгэмлэг 25 хүн амь үрэгдсэн хэмээн мэдэгджээ.
Израилийн зэвсэгт хүчний хуурай газрын цэргийн ажиллагааны хүрээнд Израилийн армийн танкууд болон хуягт машинууд Газа хот руу аажмаар ойртсоор байна.
Израилийн арми өнгөрсөн нэг өдрийн дотор Газын зурвас дахь 300 объектод агаараас болон газраас цохилт үзүүлсэн аж.
Йемен дахь хуситууд Израилийн зүүн өмнөд зүгийн бүс нутаг руу олон тооны баллистик пуужин харваж, дронууд илгээсэн хэмээн мэдэгджээ.
ДЭМБ Газын зурваст нийгмийн эрүүл мэндийн гамшиг нүүрлэх нь гарцаагүй болсныг онцолсон бол НҮБ-ын Хүүхдийн сан Газын зурвас цэвэр усны хомстолд орж, нярай хүүхдүүд шингэний дутагдлаас болж нас барах эрсдэл үүссэнийг анхааруулжээ.
ХАМАС бүлэглэлийн халдлагаас хойш Газын зурваст 8500 гаруй хүн амь үрэгдээд байна.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR. ADITY
(129.205.113.182) 2023-11-25 09:30БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах