Алдаатай гүйлгээгээр орж ирсэн мөнгийг үрвэл эрүүгийн хариуцлага хүлээнэ

Twitter Print
2019 оны 11-р сар 24-нд 14:07 цагт
Мэдээний зураг,

Хаан банкны дансанд алдаатай гүйлгээ хийгдээд мөнгө орж, гараад байна гэсэн постууд байгаад байх юм. Үнэн худлыг нь мэдэхгүй.

Гэхдээ ер нь алдаатай гүйлгээгээр орж ирсэн мөнгийг ашиглачихвал эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг болно шүү гэдгийг анхааруулмаар юм байна. Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гээд гэмт хэрэг байдаг.

Эдгээрийг завшиж 300 мянгаас дээш хэмжээний хохирол учруулбал, 450.000-2.700.000 төгрөгөөр торгох, 240-720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулна. Хэрэв 50 саяас дээш хэмжээний хохирол эсвэл түүнээс бага байсан ч тухайн хүний амьдралын эх үүсвэр байсан эд хөрөнгөд хохирол учруулбал 6 сараас 2 жил хүртэл хугацааны хорих ялтай.

Өмгөөлөгч Б.Мэргэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.