Гадаад хэл эзэмших зориг

Twitter Print
2020 оны 01-р сар 24-нд 16:13 цагт
Мэдээний зураг,

Залуусаа гадаад хэлийг сайн сураарай. Бүр эзэмшиж, хэрэглээ болгоорой. Харь хэлийг сайн сурах тусам эх хэлний дархлаа улам бэхэждэг. 

"Хялбар аргаар хэл сургана" гэсэн зарууд худлаа шүү. Харин зөв арга барилаар хэл сургах хүмүүсийн зөвлөгөөг сонс. Хэлийг хүн дууриаж биш өөрийн онцлогоо ойлгож сурна. Сонирхлоороо барьц авч сурна. Хэл сурах хамгийн сайн шалгарсан арга гэж байхгүй, хүн хүний хүлээн авах чадвар өөр. Өөрт тохирсон аргаа зөв тодорхойлж, системтэй, тогтмол, уйгагүй хичээллэж байж л хэл сайжирна. Хоосон үг цээжлээд, дүрэм заалгаад ач холбогдол бага. Тэр хэлээ шимтэж, дурлаж, сэтгэл зүйгээрээ хүсч байж л сурна.

Хэн ч англи хэлийг Шекспирийн түвшинд сурах албагүй. Өөрийн хэрэглээ, өрсөлдөх чадварын далайцаа сайжруулж л сур. Ер нь бол хөлс гаргаж, махаа идэж, бууж өгөхгүй, шантрахгүй үзэлцэж, няцахгүй ичихгүй тэмүүлж л хэл сурна. Бусдын мөнгө олох , үлгэрийн, ид шидийн зөвлөгөөнд хоосон найдалгүй өөрөө л хичээх хэрэгтэй. Хүний өмнөөс биш өөрийнхөө төлөө л сур. Хэлтэй байхад ямар их боломж өмнө чинь цэлийтэл нээгдэнэ гээч! Үгээр илэрхийлэшгүй. Юм хялбар, бэлэн болох тусам залхуурал тэр хэрээр нэмэгддэг.

Сурахгүй хүн мундахгүй их шалтаг тоочдог. Бусдаас өө хайж, бусдад бурууг тохоод л тайвширдаг. Сурах хүнд ойгүй олон боломж байдаг. Нас чинь өгсөөд л, хажуугаар чинь хэлээрээ түрээ барьсан гарууд салхи татуулж боломжийг чинь булаагаад байдаг бол бусдын буруу биш чиний л буруу. Өөртөө цаг зарцуул. Чухал биш юманд хамаг цагаа үрэхээ боль. Сурна даа гэж хий шаналсаар сурахгүй яваад л байвал хэн ч чамайг хүчлэж сургахгүй. Өөрөө л шийдвэр гарга. Өөртөө үнэнч тууштай бай!

Өмнө нь хэлээ "Одооноос л тууштай сайжруулна" гэж хорин удаа эхлээд дундаас нь хаясан бол тэр алдаандаа бүдрээд зүрх алдах хэрэггүй шдэ. Одоо өмнөх муу дурсамжаа хаяад цоо шинээр эхлэ! Өдөр тутам бүү алгас. Хэлний курсын цагаар биш өөрийн зориулж гаргах завыг өөртөө л гарга. Өглөөний тунгалаг, өдрийн завсарлагаа, үдшийн унтахын өмнөх нам гүмийг өөртөө зориул. Бодож, төлөвлөж, шийдэж, хичээж урагшил.

Өөрийн алдааг бусдын амжилттай бүү харьцуул. Өөрийгөө урамшуулах зорилго нэгт хүмүүсээр хүрээлүүл. Ганцхан амьдрах амьдрал шдээ. Мөрөөдлийнхөө боол, янз бүрийн төлөвлөгөөний зарц биш шүү дээ чи. Зоригтой урагшил дүү минь!

Сүхбаатарын Эрдэнэболд
 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочинf

      (202.170.82.39) 2014-06-10 13:44
      • 0
      • 0

      judo shig l bai da

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.111) 2014-06-10 11:51
      • 0
      • 0

      Asa Davgaa avaraga ajlaa sain hii. Choloot bohiin holboo ajlaa sain hii. Naad ulsiin shigshee nertei mahnuudiig ulsaas tsalin ogch tejeeh hereg bnuuu....

      Хариулах