Байнга оршин суугч хоёр болон олон удаагийн визтэй гадаадын иргэн зөвшөөрлийн хугацаандаа гарах-орох виз мэдүүлэх шаардлагагүй боллоо

Twitter Print
2021 оны 06-р сар 04-нд 08:47 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсад удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн манай улсаас гарах бүр “гарах-орох” зориулалтын визийг авч байсан нь гадаадын иргэдэд багагүй хүндрэл үүсгэж байсан.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр “гарах-орох” зориулалтын визийг халж, Монгол Улсад албан болон хувийн хэргээр байнга оршин суугч хоёр болон олон удаагийн визтэй гадаадын иргэн оршин суух зөвшөөрлийн хугацаандаа гараад буцаж ирэх тохиолдолд гарах-орох виз мэдүүлэх шаардлагагүй боллоо.

Өөрөөр хэлбэл оршин суух зөвшөөрлийнхөө хугацаанд, дахин виз мэдүүлэх шаардлагагүйгээр оршин суух үнэмлэхээ үзүүлээд хилээр нэвтрэх боломжтой болж байна. Энэ нь гадаадын иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг хөнгөвчлөх, иргэд, үйлчлүүлэгчдийн хүндрэл чирэгдлийг багасгахад чухал ач холбогдолтой юм.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.