Уран гулгалтын ЕАШТ-ий 12 медалийн 10-ыг нь Оросын тамирчид хүртлээ

Twitter Print
2020 оны 02-р сар 01-нд 12:20 цагт
Мэдээний зураг,

Уран гулгалтын европын аварга шалгаруулах 2020 оны тэмцээн Австри улсын Граз хотноо 1-р сарын 21-ээс 27-нд амжилттай болж өнгөрлөө.

Европын 33 орны эрэгтэй ганцаарчилснаар 35, эмэгтэй ганцаарчилснаар 38, спорт гулгалтаар 19 хос, бүжгийн гулгалтаар 27 хос нийт 165 тамирчид өрсөлдөв. Хамгийн сонирхолтой нь нийт 12 медалийн 10-ыг Орос улсын тамирчид авчээ. Байр эзэлсэн байдлыг үзүүлбэл:

Эрэгтэй ганцаарчилсан:

1-р байр Дмитрий Алиев (Орос) - алт

2-р байр Артур Даниелян (Орос) - мөнгө

3-р байр Морис Квителашвили (Гүрж) - хүрэл

Эмэгтэй ганцаарчилсан:

1-р байр Алёна Косторная (Орос) - алт

2-р байр Анна Щербакова (Орос) - мөнгө

3-р байр Александра Трусова (Орос) - хүрэл

Спортын хос гулгалт:

1-р байр Александра Бойкова/Димитрий Козловский (Орос) - алт

2-р байр Евгения Тарасова/Владимир Морозов (Орос) - мөнгө

3-р байр Дарья Павлюченко/Денис Ходыкин (Орос) - хүрэл

Бүжгийн хос гулгалт:

1-р байр Виктория Синицина/Никита Кацалапов (Орос) - алт

2-р байр Габриэла Пападакис/Гийом Сизерон (Франц) - мөнгө

3-р байр Александра Степанова/Иван Букин (Орос) - хүрэл

Францын Габриэла Пападакис,Гийом Сизерон (2015-2019) европын таван удаагийн аварга хос маань энэ удаа мөнгө хүртэв. Орос улсын нэрт дасгалжуулагч Этери Тутберидзегийн шавь нар бас л эхний гурван байрыг эзэллээ. Орос улсын хувьд европын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэйчүүдийн ганцаарчилснаар эхний гурван байрыг авсан долоо дахь тохиолдол энэ болов.

Б.Энхжаргал, Беркелей хот

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.