
Бид бодлоо хянаж сураагүйгээс олон асуудал амьдралд тохиолддог аж. Өөрөөр хэлбэл толгойдоо ямар бодол тээж явах вэ, яг ямар бодол дээр анхаарлаа төвлөрүүлж байх нь дээр вэ хэмээн ухамсартайгаар бодлоо удирдахыг бодлоо хянах гэж хэлж байна л даа.
Ингэж сураагүй, чадахгүйгээс болж хаа хамаагүй огт танихгүй нэгний сөрөг шүүмжлэлд өөрийн үнэт амгалан байдлаа алдан байж хямрах, эсвэл дандаа сөрөг зүйлсийг бодон улам гутранги болж сэтгэлийн уналд орох, аливаад бууж өгөх (бодит саад бэрхшээл байхгүй бхад хүртэл) зэрэг олон хүсээгүй нөхцлийг өөртөө татдаг юм байна.
Үүнээс залсхийхийн тулд юу бодох, ө.х ямар бодол дээр анхаарлаа төвлөрүүлэхээ бид өөрөө ухаалаг сонгох боломжтой байдаг. Ач холбогдол нь бид юу бодно түүнийгээ өөртөө татдаг, тийм л нөхцөл байдлыг өөртөө үүсгэдэг гэдгийг бүгд уншиж сонссон байх.
Гэхдээ анхаарлаа ямар бодол дээр төвлөрүүлэхийг ухамсартайгаар хянах нь амаргүй, гэвч боломжгүй зүйл биш.
Хүн бүр хэрэгжүүлж чадах хамгийн энгийн арга нь бол бидэнд захирагддаггүй тэрхүү бодол анхаарлаа завгүй байлгах. Энэ нь зүгээр л ямар нэг хийх ажилтай байх гэсэн үг.
Гэхдээ хамаг анхаарлыг чинь татахын тулд тухайн зүйлдээ бүх сэтгэл санаагаа төвлөрүүлж, дурлаж хийдэг нэг зүйлтэй байх нь хамгийн дээр. Энэ нь элдэв сөрөг, эсвэл уруу татах бодлоос ангид байх боломж олгодог. Нөгөөтэйгүүр тухайн зүйлдээ чи өөрөө хэн бүхнээс илүү чадварлаг болох, ховор нандин бүтээл, үр дүн гаргах боломжийг бас бэлэглэдэг.
Эцэст нь хэлэхэд бодлоо хянаж чадахгүй бол бодол биднийг боолчилдог гэдгийг мартаж болохгүй.
Намхайдоржийн Цогтмандах
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.