
Айл, гэрийн тасалгааг чимдэг зарим түгээмэл цэцгийг хэрхэн арчлах талаар уншигч та бүхэндээ зөвлөж байна.
Хайтан
Хайрын бэлгэдэл хайтан нь цэцгээр гоёдог, навчаар гоёдог гэсэн хоёр төрөлтэй. Цэцгээр гоёдог хайтан нь тод гэрэлд дуртай. Гэвч нарны хэт ягаан туяанаас хамгаалах хэрэгтэй. Харин навчаар гоёдог нь сүүдэрт илүү дуртай. Зуны улиралд их усладаг бол намар өвлийн улиралд усалгаа бага шаарддаг. Агаар цэвэршүүлэх ач тустай.
Кактус
Таван жилд нэг удаа цэцэглэдэг кактусанд тийм ч дуртай биш учраас байнга услах шаардлагагүй. Муу зүйлсийг холдуулдаг, айл гэрт амгалан тайван байдал бий болгодог энэ цэцгийг цахилгаан хэрэгслээс гарч буй хортой туяаг шингээх зорилгоор тарьдаг билээ.
Гоодаль
Эмэгтэй хүний гоо сайхны бэлгэдэл хэмээн үздэг энэ цэцэг арчилгаа шаардаад байдаггүй учраас ямар ч айл, албан байгууллага тарих боломжтой. Олон эмэгтэй ажилладаг байгууллагад тарихад сайн энерги хураадаг гэнэ.
Эрдмийн ундраа
Зуйван хэлбэрийн урт ногоон өнгийн навчин дундаас навч шигээ хэлбэртэй, улаан өнгийн цэцэг дэлгэрдэг, энэ цэцэг нь оюун ухааныг бэлэгддэг байна. Амьдрах чадвар сайтай, олон наст учир маш өндөр ургадаг. Тиймээс өндөр болох тусам савыг нь томруулж байх хэрэгтэй.
Пальма
Дал модны төрөлд багтах энэхүү ургамал нь гэр бүлд аз жаргал дууддаг. Олон наст ургамал учир арчилгаа бага шаарддаг. Нарны хурц гэрлээс хол байлгах хэрэгтэй.
Шимтэглээ
Зарим хүн гэрийн доктор хэмээн нэрлэх нь бий. Учир нь агаарыг 100 хувь цэвэршүүлдэг төдийгүй зүссэн шархан дээрээ тавихад ямар ч шархгүй эдгээдэг ид шидтэй цэцэг. Усалгаа бага шаарддаг олон төрөлтэй ургамал юм.
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(103.229.123.197) 2021-04-04 19:18Баярлалаа. Сайхан ургажээ.
Хариулах