
Украинтай хиллэдэг Польшийн Пшемысль хотын дарга Войцех Бакуны мэдэгдсэнээр өнгөрсөн 10 өдөрт Пшемысль хот Украины 180 мянган дүрвэгсдийг хүлээн авсан ба нөхцөл байдал энэ чигээрээ үргэлжилбэл энэ сарын сүүл гэхэд энэ тоо 500 мянгад хүрэх төлөвтэй байгаа аж.
Украины хилээс 12.8 км зайд байрлах Пшемысль хотын галт тэрэгний буудлын хүлээлгийн танхим болон бусад өрөө тасалгаануудад Украинаас дүрвэсэн иргэд байрлаж байна.
60 мянган хүн амтай Пшемысль хотын дарга Украины иргэдийн төлөө хийж буй үйлсээрээ бахархаж байгаа ч цаашид нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх бол хэмээн түгшиж буйгаа илэрхийлжээ.
Галт тэрэгний буудлын тасалбар олгох хэсэгт Польш болон Польштой хөрш зэргэлдээ улсын иргэд Украинаас ирсэн иргэдэд унаагаар үйлчилж, гэртээ болон зочид буудал, дэн буудал зэрэгт байрлуулна гэсэн бичиг барьсан зогсож байгаа харагдах ба зарим нь Украинаас ирж буй гэр бүлийн гишүүд, төрөл саднуудаа хүлээж байна.
Украины баруун хязгаарын Львов хотоос Польшийн Пшемысль хот руу хүрэх галт тэрэг явдаг учраас Пшемысль хот Украины дүрвэгсдийг хүлээн авах гол цэгүүдийн нэг болжээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.