Бидний идэж, уусан хоол хүнсний эцсийн зогсоол болох өтгөний тухай мэдвэл зохих зүйлс

Twitter Print
2022 оны 09-р сар 12-нд 18:31 цагт
Мэдээний зураг,

Бидний идэж, уусан хоол хүнсний эцсийн зогсоол, хог хаягдал бол баас буюу өтгөн юм.

Үүнд ус, уураг, боловсроогүй өөх тос, олисахарид (Жишээ нь эслэг), бактери, боловсроогүй хоолны үлдэгдэл зэрэг багтана.

Хэвийн баасны 75%-ийг ус, 25%-ийг хатуу биет (органик болон органик бус) эзэлдэг. Усны агууламж 75%-иас бага тохиолдолд баас хатуу бүтэцтэй болж, хоол боловсруулах замаас гадагшлах нь удааширч “өтгөн хатна”.

Хавдар, үрэвсэлт өвчин үүсэх, архаг өвчин сэдрэх зэргийн гол шалтгааны нэг болох “хэт исэлдэлтийн стресс” (oxidative stress) нь тогтмол баадаг хүмүүст бага үүсдэг болохыг тогтоожээ. (дэлгэрэнгүйг унших холбоос: http://lnnk.in/gKgQ)

Баасны бүтэц, хэмжээ, өнгө зэрэг нь бие физиологийн талаар олон мэдээлэл өгдөг.

Иймд тус бүрт нь дэлгэрэнгүй авч үзье.

Эрүүл хүний баас ямар харагдах ёстой вэ?

Бристолын баасны үнэлгээ (Bristol stool chart) нь баасыг харагдах байдлаар нь үнэлдэг. (2дахь зурагт хавсаргав)

Хэлбэр 3- Зайдас шиг хэлбэртэй, гадаргуу нь ан цавтай.

Хэлбэр 4- Зөөлөн бүтэцтэй, могой мэт харагдана.

3,4-р хэлбэр бол хоол боловсруулах замын үйл ажиллагаа хэвийн байгааг илэрхийлнэ.

Хэлбэр 1- Чулуу, самар шиг хатуу бүтэцтэй хоргол

Хэлбэр 2- Зайдас шиг, хатуу баас

1,2-р хэлбэр бол өтгөн хаталтын шинж юм.

Хэлбэр 5- Зөөлөн бүтэцтэй, хэд хэдэн хэсэгт хуваагдсан.

Хэлбэр 6- Зөөлөн бүтэцтэй, сүвэрхэг баас

Хэлбэр 7- Усархаг баас /чацга/

5,6,7-р хэлбэр бол суулгалтын шинж бөгөөд энэ нь ихэвчлэн халдварт өвчин, хүнсний үл зохицол, харшил, антибиотикийн зохисгүй хэрэглээ зэргийн үед үүснэ.

Баасны хэмжээ

Жижиг, олон хэсэг байснаас тасрахгүй урт хэлбэртэй нь таны хоол боловсруулах замын үйл ажиллагаа эрүүл байгааг илтгэнэ. Энэ нь дунджаар 10-15 см урттай, харьцангуй зөөлөн бүтэцтэй байвал сайн.

Эслэгтэй хоол хүнс бага иддэг хүмүүс өтгөн хатах зовиуртай байдаг.

Өнгө хамаатай юу?

БОР бол хэвийн юм. Цусны улаан эсийн задрал (геме-улаан, биливердин-ногоон, билирубин-шар) нь энэхүү өнгийг үүсгэдэг.

ШАР-Энэ нь боловсроогүй өөх тосыг илэрхийлэх нь түгээмэл. Нойр булчирхайн эмгэг, хоол боловсруулах замын халдварт өвчний үед тохиолдоно.

ХАР-Төмөр агуулсан бэлдмэл уух үед, мөн улаан хоолой, ходоодноос цус алдах үед тохиолдож болно.

УЛААН -Хүрэн манжин зэрэг улаан өнгөтэй хүнс идсэн, эсвэл хоол боловсруулах замын доод хэсэг (нарийн, бүдүүн гэдэс)-ээс цус алдаж байгаа үед улаан өнгөтэй баадаг.

НОГООН -Ийм өнгийн хүнс идсэн үед, суулгалт, бактер болон вирусын гаралтай халдварын үед, цөс авхуулах мэс ажилбарт орсны дараа тохиолдох боломжтой.

Өтгөн хатдаг бол:

Эслэгээр баялаг хүнс хэрэглэх. Өдөрт 25-40 гр эслэг хоол хүнсээр авах. (дэлгэрэнгүй унших холбоос: http://lnnk.in/aboJ)

Шингэн сайн уух. Өдөрт багадаа 8 аяга ус, цай ууж хэвшээрэй.

Дасгал, хөдөлгөөн хийх. Цусны урсгалыг сайжруулж, хоол шингэцийг нэмэгдүүлэхэд тустай.

Хоол боловсруулах замын ашигтай бактераа хайрлах нь. Пробиотиктой, хэт боловсруулаагүй хоол хүнс идэх, аль болох антибиотик, үрэвслийн эсрэг дааврын бус эмний хэрэглээг бууруулах хэрэгтэй.

Эмч н.Алтан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.161.113) 2020-02-04 11:59
      • 0
      • 0

      Ulsiin ih hurliin gishuun nertei luivarchid herchuulvel ard tumend l happy biz de. Nomtoibayr bol mongol ulsiin baigaliin boots baylgiig huuli busaar ezemshij bayjsan hulgaich gej Hurelsuh chuulgan deer helsen. Mongoliin tord sagasan mangar batsaan hereggui. Yaj ed nariig baiand ni tavih be. Hurelsuh darga oilguulj chadaj medne. Nuamdorj bol Nomtoibayriin bogs doloogch

      Хариулах

    • Зочин

      (95.223.75.154) 2020-01-31 20:15
      • 0
      • 0

      Чи л өөрөө тэр Номтоибаяртөигаа хамт махны машинд хэрчигд монгол улс араи ч иим арчаагүй биш шүү.

      Хариулах

    • Зочин

      (64.119.20.225) 2020-01-31 00:21
      • 0
      • 0

      Мундаг залуу, хар санаатай улс төрийн тоглоом боллоо,

      Хариулах

    • Зочин

      (122.201.21.65) 2020-01-30 09:26
      • 0
      • 0

      ZOCHIN. chi muu ard tumniig ingej umuuruud yum bicheech, Mongol turiin deer, gudamjnii batsaan shig zodoo nudee xiigeed ywj baigaa - iim xuneer mongoliig udirduulaad umuuruud suux ni zuw u? Oligtoixon turiin xun, tumnee udirdaasai, nowsh gej...

      Хариулах

    • a

      (150.129.140.99) 2020-01-29 23:30
      • 0
      • 0

      eldev yum bichij ehelleee dee. yagaad tur deed alban tvushaald bh yosgui hun. ingej zahialgat yum hiigeed ch nemergui bhd

      Хариулах

    • Зочин

      (107.72.164.81) 2020-01-29 01:12
      • 0
      • 0

      Zahialgatai mongo avsan bichver bna daa

      Хариулах