
Хуучин цагт хөл хүнд эмэгтэй таван сургаалийг хатуу чанд даган мөрддөг байв.
Эдгээр 5 сургааль нь:
1.Амьтан алах, амьтанд хатуу хандах, бусад хүн амьтан зовоож байгааг харахаас татгалзах. Ямар ч үед сайхан сэтгэлтэй байж амьтанд энэрэнгүй хандах хэрэгтэй. Энэ нь нэг талаараа оюун санаагаа засаж сайхан болгоход нь тус болно.
2.Өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх ба бусдын эд зүйлсийг газар хэвтэх чулууны дайтай, үнэ цэнэгүй зүйл мэт харах. Хэзээ ч өөрийн бодол санаандаа шунал тээж болохгүй.
3.Өөрийн сэтгэл санаагаа цэвэр ариун байлгах ба бэлгийн дур хүсэл огтхон ч төрүүлэхгүй байх ёстой. Хүүхдээ төрөн төртөл хурьцал үйлдэхээс татгалзах ба бэлгийн дур хүслийг өдөөх ямар нэгэн зүйл хийж болохгүй. Хөл хүнд эмэгтэй бол сахил хүртсэн хуврага шиг л байх нь чухал.
4.Зөвхөн үнэн зүйлийг ярьж эелдэг үгсийг хэлнэ. Тохиромжгүй сэдвүүдийн талаар ярихаас татгалзах. Ярихаас өөр аргагүйд хүрвэл тохируулан ярих ба хэтрүүлж болохгүй. Хэтэрхий их бүү ярь. Энэ нь оюун ухаанд эргэлзээ төрүүлдэг.
5.Жирэмсэн эмэгтэй бүх төрлийн согтууруулах ундаа хэрэглэхийг цээрлэх хэрэгтэй. Ийм ундаанд ямар ч ач тус байхгүй. Зарим нэг тодорхой газруудад ч очих хэрэггүй. Жишээлбэл: Мөрийтэй тоглоомын газар, бухын тулааны талбай, уралдааны зам, боксын тэмцээн, алан хядлагатай кино гэх мэт харгис ширүүн үзвэр үзэх эсвэл хэт их сэтгэл хөдөлгөсөн газар очих нь хөл хүнд эмэгтэйд тохиромжгүй.
Samandbadraa Traditional Medical Clinic
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.