"HARANGA and Puje Drum Show" тоглолтын талаар мэдээлэл хийнэ

Twitter Print
2014 оны 06-р сар 11-нд 09:31 цагт
Мэдээний зураг,

Монголын рок попын амьд домог болсон “Харанга” хамтлагийн 25-н жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Тэд хамтлагийнхаа 25-н жилийн ойн хүрээнд гишүүн бүр бие даасан тоглолтоо өнгөрсөн жилээс эхлэн цувралаар хийж эхэлсэн.

Тэгвэл энэ удаад зургаадугаар сарын 13-нд “Харанга” хамтлагийн бөмбөрчин, хагас зуун жил орчим энэ хөгжмөөрөө тасралтгүй тоглож байгаа Н.Пүрэвдаш буюу Пүүжээ бие даасан “Haranga & Puje” хэмээх бүрэн хэмжээний тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа оржээ.

Өнөөдөр 13 цагт Хэвлэлийн хүрээлэнд HARANGA and Puje Drum Show тоглолтын талаар мэдээлэл хүргэхээр хэвлэлийн бага хурал зарлажээ.

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.