Хонгконгийг БНХАУ-д эргүүлэн өгсөний 25 жилийн ой тохиож байна

Twitter Print
2022 оны 06-р сар 30-нд 11:20 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин Хонгконгийн шинэ захирагчийн тангараг өргөх ёслол болон Их Британи Хонгконгийг БНХАУ-д эргүүлэн өгсөний 25 жилийн ойн баярт оролцохоор Хонгконгт хүрэлцэн ирсэнтэй холбоотойгоор Хонгконгт цэрэг цагдаагийн нэмэлт хүч хамгаалалтанд гарчээ.

Хонгконгийн төв гудамжийг улаан өнгийн дэнгийн гэрэл, "шинэ эрин" гэсэн уриа бүхий зурагт хуудсуудаар чимжээ.

Энэ баасан гарагийн өглөөний 8 цагт Викториа боомтод далбаа залах ёслол болж, БНХАУ болон Хонгконгийн далбааг унжуулсан нисдэг тэргүүд боомтын дээгүүр нисэн өнгөрчээ.

Ерөнхийлөгч Си Жиньпин далбаа залах ёслолд оролцоогүй ч Хонгконгийн шинэ захирагч Жон Лигийн тангараг өргөх ёслолд оролцох аж. Зарим ажиглагчид Си Жиньпиний энэ удаагийн айлчлал нь Бээжин Хонгконгт Үндэсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжүүлж, Хонгконг дахь хяналтаа чангатгаж чадсан амжилтаа бататгасан айлчлал болж байгааг онцолж байна.

Өнгөрсөн пүрэв гарагт Хонгконгт хүрэлцэн ирснийхээ дараа Си Жиньпин Хонгконг хот өмнөө байсан саад бэрхшээлээ давж, "үнс нурамнаас бослоо" хэмээн мэдэгджээ.

Хонгконгийн шинэ захирагч Жон Лигийн хувьд Хонгконгт Үндэсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор АНУ-ын хоригт орсон билээ.

Хамгийн сүүлд Си Жиньпин 2017 онд Хонгконгийн анхны эмэгтэй захирагч Кэрри Ламын тангараг өргөх ёслолд оролцохоор Хонгконгт айлчилж байсан юм.

Их Британийн Нэгдсэн Вант улс Хонгконгийг "Нэг улс, хоёр систем" зарчмын хүрээнд, Хонгконг нь их газрын Хятадаас тусдаа хууль эрх зүйн орчинтой байна гэсэн баталгаан доор 1997 оны 7-р сарын 1-нд Хятадад эргүүлэн өгсөн билээ.

Эх сурвалж: https://www.reuters.com/world/china/chinas-2022-olympics

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.