Цувралын харьцаа 2:1, Go, Go Spurs

Twitter Print
2014 оны 06-р сар 11-нд 11:57 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр NBA-ийн аваргын төлөөх цуврал гурав дахь тоглолт Флорида мужид боллоо. “Сан Антонио”-“Майами Хит” хоёрын тулаан үргэлж нээлттэй, үзүүштэй сайхан өрнөдөг билээ. Өмнөх улиарлд долоон тоглолтын эцэст ялагч нь тодорсон финал энэ жил ч давтагдах магадлалтай байна. “Сан Антонио” талбай дээрээ хийсэн хоёр тоглолтын нэгд нь хожигдсон тул өнөөдөр ялалт авах нь юунаас ч илүү үнэтэй байв. Г.Попович “Майами”-гийн хамгаалалтын тактикаас тэс ондоо нэг тоглогчийг өнөөдөр бэлдсэн нь тоглолтын эхнээс харагдаж байлаа.

Энэ бол К.Леонард. Ирээдүйд “Сперс”-ыг авч явна хэмээн үнэлэгдэж буй Кавай багийн нөхдийнхөө итгэлийг алдсангүй. Тэрээр 29 оноо авч талбай дээр тоглосон бүх тоглогчдыг тэргүүлсэн бол зочин багаас Тими 14 оноо, Т.Паркер, Д.Грин 15 оноо, М.Жинобили 11 оноо авчээ. Харин залуу их гурвалаас Л.Жэймс, Д.Уэйд нар 22 оноо авсан бол К.Бош есхөн оноо авч “Майами”-гаас дабль-дабль хийсэн тоглогч гарч ирээгүй юм.

Улмаар цаг дуусахад “Сан Антонио” 111:92-оор хүчтэй өрсөлдөгчөө буулган авлаа. Дараагийн тоглолт баасан гарагийн өглөө Майами хотод болно.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.