
ГЭР БҮЛИЙН АЛДАРТНУУД ОРОЛЦСОН ГЭГЭЭН САЙХАН ШОУ БОЛНО
Энэ сарын 7-ны 18 цагт "The One event hall"-д болох “Уран гоёл” хувцас загварын шоу үнэхээр өвөрмөц содон, дуулиан ихтэй болох нь ээ.
Язгууртан, угсаатан, өдөр тутмын, хуримын жар гаруй загвар үзүүлэх энэ шоуг “Алтай” ятгын Д.Ганпүрэв найруулж, түүний гэргий МУГЖ, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ охин Г.Амина нар ятгын уяхан эгшгээр бэлэг барих аж.
Мөн уртын дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар ая дуугаа өргөж, “Уран гоёл”-ын урласан угсаатны хувцас өмсөнө. Эвэр бүрээч С.Одсүрэн, түүний гэргий, хийлч Х.Ариунсайхан хоёр хөгжимдөхөөс гадна язгууртны хувцас өмсөж сонирхуулна. Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, гэр бүлийн хос Г.Алтангэрэл, Г.Номуун нар язгууртны хувцас өмсөж үзүүлнэ.
Загварын ANDRA Academy бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, “Алтай”, “Мөнхийн реп” хамтлаг, реги дуучин Macho бүтээлээсээ дээжилж, UB Drums хамтлаг бөмбөрийн гайхамшгийг мэдрүүлнэ.
Урлахуйн гайхамшгийг урлагийн гайхамшигтай хослуулсан нэгэн үдшийг сэтгэлийн цэнгэл дүүрэн өнгөрүүлье гэвэл “Уран гоёл” урлангийн 77004576, 99041243 тоот дугаар, “Уран Гоёл Урлан” гэсэн фэйсбүүк чатаар мэдээлэл авч болно.
Тасалбарын үнэ 100 мянган төгрөг.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(103.26.194.101) 2013-11-11 15:12hoorhon ohin bna suuliin ued jaahan ohiduud iimerhuul bolood bgaa shu
Хариулах