Ц.Хулангийн үдэш гурав дахь удаагаа болно

Twitter Print
2014 оны 06-р сар 11-нд 16:39 цагт
Мэдээний зураг,

Морин жил гармагц Соёлын Гавьяат Зүтгэлтэн цолоор энгэрээ мялаасан Ц.Хулан хатагтай ээлжит яруу найргийн үдэшлэгээ энэ 6-р сарын 20-ны 19.00 цагт УДЭТ-ын тайзнаа хийх гэж байна. Үргэлж шан татаж, уриа цуурай хадуулж ирсэн найрагч хатагтай өмнө нь  2010, 2012 онуудад яруу найргийн үдэшлэгээ хийж байв. Энэ удаагийнх нь түүний гавьяатын одон тэмдгээ мялааж буй уран бүтээлийнх нь өргөл байж таарна. Энэ утгаараа онцлог, ялгаа ч байгаа бололтой. 

Өмнөх үдэшлэгүүдэд өөрийн шүлэг, найргаас гадна бусад нэр бүхий найрагчдыг урьж, уншигч фенүүдтэй нь уулзуулдаг байсан бол энэ удаад зөвхөн өөрөө шүлэг, найргаа уншиж, үзэл санаа, дотоод ертөнцөө энэ үдэш ирсэн уншигчидтайгаа чөлөөтэй, харилцан яриа маягаар өрнүүлэх аж. Зөвхөн Хуланг сонсох гэж иртэл өөр бусад баахан найрагчид гарч ирж, цаг үрсэн гэх шүүмж, санал өмнөх тоглолтууд дээр ирж байсан учраас ийм шийдвэр гаргасан байж ч болох.

Нөгөө талаар нийгмийн оюун санаа, үзэл бодол, үнэт зүйлийг бүрдүүлж, залуур нь болж явах учиртай утга зохиол, яруу найргийнхан хэдий хэр нийгэм, олон нийттэйгээ ойр байна тэр хэрээр тухайн нийгэм оюун санааны түвшинд урагшилж, ахиж, гэгээрч явдаг жамтай. Энэ утгаараа яруу найргийн уулзалт, уншлагыг концертны хэлбэрээр бус харилцан яриа маягаар, найрагч, үзэгч хоёр эн тэнцүү түвшинд харьцаж, үзэл бодлоо чөлөөтэй харилцан илэрхийлэх нь жинхэнэ төгс утгаараа яруу найргийн үдэш, оюун санааны чөлөөт аялал болох учиртай. Энэ бүхнийг Ц.Хулан хатагтай сайтар бодолцож үзсэн бололтой.

Тасалбарын үнэ 20.000-30.000 төгрөгийн үнэтэй бөгөөд Хүүхэлдэйн театрын билетийн кассаар худалдаалж байна.

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.