
Баянзүрх дүүрэг коронавируст халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, оношилгоо, шинжилгээ хийх лаборатори байгуулжээ.
Коронавируст халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлж, эрт илрүүлэхэд чухал ач холбогдолтой тус лабораторийн ажлын явцтай БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх танилцаж, шийдвэрлэх зарим асуудлын талаар санал солилцлоо.
Энэ үеэр, БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх, "Оношилгооны лабораторийг ашиглалтад оруулснаар иргэдээс авсан шинжилгээний сорьцын хариуны тодорхой хувийг дүүрэгтээ гаргаж, оношлох боломжтой болно" гэдгийг онцлон хэллээ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.