Монголын уран нугараачид Олон улсын тэмцээнээс мөнгөн цом хүртжээ

Twitter Print
2020 оны 12-р сар 02-нд 12:29 цагт
Мэдээний зураг,

Монголын бяцхан уран нугараачид Олон улсын өсвөрийн циркчдийн тэмцээнд амжилттай оролцож, мөнгөн цом хүртжээ. ОХУ-д онлайнаар зохион байгуулагдсан энэ тэмцээнд дэлхийн 19 орны 200 гаруй өсвөр насны циркийн жүжигчин 60 шилдэг үзүүлбэрээр өрсөлдсөн байна.

Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Икс Роузис” уран нугаралтын төвийн 8-11 насны уран нугараачид анх удаа олон улсын тэмцээнд оролцож, “Тэнгэрийн цэцэгс” уран нугаралтын үзүүлбэрээ сонирхуулж, мөнгөн цом хүртжээ.

ОХУ-ын Соёлын яамнаас Олон улсын өсвөрийн циркчдийн тэмцээнийг энэ жил арваннэгдүгээр сарын 27-30-ны өдрүүдэд онлайнаар зохион байгуулсан байна. Тэмцээнийг олон улсын 26 мэргэжлийн шүүгч шүүжээ.

Энэхүү олон улсын статустай тэмцээнд Монголын бяцхан уран нугараачид анх удаа оролцож, мөнгөн цом хүртжээ. Харин алтан цомыг Хятадын уран нугараачид хүртсэн байна.

А.Алтанчимэг

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.