Мөнхийн залуу нас - Гүзээ

Twitter Print
2020 оны 10-р сар 09-нд 09:56 цагт
Мэдээний зураг,

Гүзээ дархлааг дэмжиж бодисын солилцоог сайжруулдаг. Гүзээ нь холбогч эдийн агууламж өндөртэй (коллаген, редуклин). Хүний арьс нь холбоос эдээс бүрддэг байна. Тиймээс арьсан дахь холбоос эдийн уураг буюу коллагений хэмжээ буурснаар арьс үрчлээтэж, хөгшрөлт хурдан явагддаг гэнэ. Тэгвэл долоо хоногт нэг удаа гүзээ, толгой шийрний хуйх идээд байхад арьс үрчлээтэх, хөгшрөхөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Гүзээ бол малын угтвар ходоод учраас ач тус ихтэй байдаг байна. Гүзээнд коллаген уураг хамгийн их агуулагддаг, коллаген нь хүний биед 85%-95% шимэгддэг үлдсэн 5-10% нь хорт бодис хийг өөртөө шингээдэг хүний биеийг хоргүйжүүлэх үүрэгтэй. Гүзээнд коллагентэй магни оршдог. Магни нь цөсний хүчлийн ялгаралтыг эрчимжүүлж өгдөг ба цусан дахь холестрины хэмжээг бууруулдаг. Холестрины хэмжээг бууруулснаар сахарын өвчнөөс сэргийлж болно. Цөсний үйл ажиллагаа дэмжигдсэнээр бодисын солилцоо хэвийн явагддаг. Мөн манган их агуулагддаг учир бас сахарын шижин өвчнөөс сэргийлнэ. Үстэй гүзээнд В-гийн төрлийн амин дэм, глюкозамин их агуулагддаг учир сайн угаагаад шөлтэй нь хамт хэрэглэх хэрэгтэй. Гүзээг чанахад агуулагдах коллагений агууламжийн тодорхой хувь нь шөлөндөө шингэдэг. Гүзээний салслаг үсийг нь цэвэрлэж хэрэглэснээр коллаген, глюкозамин 5-10%-аар алдагддаг. Глюкозамен нь хүний биед амархан шингэдгээс гадна дархлалын системийг дэмжиж өгдөг.

Сүүнд агууллагддаг ноклад кальци их агууллагддаг учир хөхөнд сүү сайн оруулдаг. Кальци хэрэглэснээр шүд цоорох, үс бууралтах, ясний сийрэгжилтээс сэргийлнэ. Хоногт хэрэглэх уургийн 15% нь гүзээ байвал уургаа, коллагентэй цуг хэрэглэнэ гэсэн үг. Гүзээг аль болох салслаг бүрхэвчийг хуулж авалгүй хэрэглэвэл илүү үр дүнтэй. Малын гүзээнүүдээс ямааны гүзээ хамгийн их коллаген, глюкозамен, манган, кальци их агуулдаг. Ямаа нь өвсний сортойг шилж иддэг. Гүзээ нь биеийн дархлааг сайжруулах амин хүчлүүд агууллагддаг ба биеэс хортой бодисийг гадагшлуулдаг. Гадаадын орнуудад гүзээгээр шөл хийж, сайн хатаасан бэлдмэл болгон гаргаж хүнсэндээ тогтмол хэрэглэн дархлааны системээ дэмждэг.

Гүзээ нь инсулин, коллаген ихээр агуулдаг болохоор ази эмэгтэйчүүд эрт дээр үеэс энэ бүтээгдэхүүнийг эрүүл мэнд, гоо сайхнаа хадгалах нэгэн жор гэж үзсээр иржээ. Коллаген нь уургийн нэг төрөл. “Уураг” гэдэг үгийг ихэвчлэн хоол, хүнстэй холбон тайлбарладаг. Үнэндээ амьдрал дээр хэд хэдэн өөр төрлийн уураг бий. Уураг нь молекулын гинжин холбооноос бүрэлдэх бөгөөд үндсэндээ нүүрстөрөгчийн болон органик гэсэн төрөл байдаг. Уурганд нүүрстөрөгч, хүчилтөрөгч, устөрөгч, азотын елементүүд агуулагддаг. Коллаген нь бидний амьдралыг тэтгэгч Амин хүчилүүдээр баялаг уураг юм. Уураг нь маш олон био-химийн процессыг хөнгөвчлөх ба бидний амьдралд чухал үүрэгтэй эсүүдийн амьдрах орчныг нь бүрдүүлж өгдөг.

Коллаген ямар үүрэгтэй вэ?. Коллаген нь шөрмөс мөн мөгөөрс гэх мэт зөлөөн эдийн холбоосийг бүрдүүлдэг үндсэн эд эс юм. Хүний биеийн бүтцийн 40% орчим, арьсны 75% орчимыг коллаген хэмээх энэ уураг бүрдүүлдэг. Бид хөгшрөх тусам биеэн дэх коллагены хэмжээ багасаж бие хөшинг болж, өвчин тусах магадлал өндөрсдөг. Хүний бие дэх коллагений хэмжээ багассанаар өвчин, шархны эдгэрэлт удааширдаг. Хүний биеийн болон арьсны эсийг бүрдүүлдэг зөөлөн эд коллагенд агуулагдаж байдаг. Энэ нь шархыг эдгээх гол эд эс болдог. 25-н наснаас хойш хүний биеийн коллагений хэмжээ жил бүр 1.5% багасдаг. Ингэснээр бид 40-н нас хүрэхэд залуу байх үеийнхээ коллагены хэмжээний 3-ны 1-ийг алдсан байдаг. Энэ үед бидний хөдөлгөөн тэр хэмжээгээрээ удааширж, өвчин, шархаа эдгээхдээ 1/3% илүү цаг хугацаа зарцуулна гэсэн үг. Хөгшрөх тусам бидний булчингийн үйл ажиллагаа муудаж, хэмжээ нь багасаж сульдаж байдаг. Энэ нь коллагений дутагдалтай холбоотой. Үүний үр дүнд хүний арьсны уян хатан чанар алдагдаж арьсанд үрчлээ сууж эхэлдэг. Үүний эсрэг бид юу хийж чадах вэ?

Бид алдагдсан эрч хүч, энергиэ хоол идэн олж авдаг шиг, жил ирэх бүр багасаж буй коллагенаа сэргээн нөхөж байх хэрэгтэй. Хүмүүс энэ асуудлыг коллагентэй тос, түрхлэг түрхэх гэх мэт олон аргаар шийдэх гэж оролдож байна. Ходоодонд боловсрогдсон коллагенийг бидний цус хаана хэрэгтэй эд эрхтэнд хүргэж өгнө. Зөвхөн арьс сайхан байснаар бид залуу болохгүй нь ойлгомжтой. Бидний бие эрхтэн бүхлээрээ дутагдсан зүйлгүй, уян хатан байснаар бид эрүүл залуу нас шигээ эрч хүчтэй болно. Коллагений өндөр агууламжтай гүзээг хэрэглэх нь бидэнд ямар нөлөөтэй вэ? Малын гүзээг тогтмол хэрэглэснээр үүнийг зогсоож чадахаас гадна, таны булчин хэвийн хэмжээндээ очино. Мөн таны үс, хумс эрүүлжиж, мэдэгдэхүйц хурдан ургахыг харна.

ХОНЬ, ҮХРИЙН ГҮЗЭЭ НЬ МОНГОЛООС БУСАД ОРОНД ХАМГИЙН ҮНЭТЭЙ МАХАНД ТООЦОГДДОГ

Хятад хоолны газрын ганц орлоготой хоол бол гүзээний салат. Сайхан цэвэрлэж амталсан тэр л хоол монголчуудад илүүтэй таалагддаг. Хонь үхрийн гүзээ нь малын хамгийн амттай бас тэжээллэг хэсэг. Хонь гаргаж, гэдэс чанахад хүүхдүүд гүзээг нь л түрүүлж иддэг. Тэгэхээр тэжээллэг энэхүү дайвар бүтээгдэхүүнийг нэг хоёрын зэргийг цэвэрлэхэд асуудал гарахгүй. Харин олон тооныхыг бол хэцүү. Угааж цэвэрлэх хүнд ажлыг хялбаржуулснаар гүзээгээр төрөл бүрийн хагас бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно.

Харин Монголчууд гүзээтэй шөлөөр настан буурлуудаа дайлж, тамир тэнхээг нь сэлбэдэг юм. Эдгээрээс гадна дотор гэдэсний шөлийг цус төлжүүлэх, төмөр, иодын дутагдлаас сэргийлэх, ядаргаа тайлах зорилгоор өргөн хэрэглэдэг. Энэ мэтчилэн дотор гэдэсний ид шидийг дурдаад байвал дуусахгүй нь ээ. Тиймээс долоо хоногт ядаж нэг удаа, гэдэс дотор, толгой шийр идэж, биеийнхээ эрдэс бодис, амин дэмийг нөхөөрэй. Тэгвэл хонь, үхрийн гүзээгээр хэрхэн амтат хоол хийж болох аргаас хүргье.

Үхрийн гүзээний салат

Орц:

Үхрийн гүзээ – 200 гр

Ногоон огурцы эсвэл дарсан огурцы – 60гр

Лууван – 50гр

Улаан сонгино эсвэл ногоон сонгино – 20гр

Гүнжидийн тос – 7мл

Гүнжидийн үр – 2гр

Шар буурцагийн цуу - 15

Хар чинжүү – 0.1

Бага зэрэг давс

Хийх аргачлал:

1. Үхрийн гүзээгээ сайтар угааж цэвэрлээд битүү чанагчид 30 минут (битүү чанагч байхгүй бол зөөлөн гал дээр таглаатай саванд 1 цаг 30 минут чанана) болгоод хүйтэн усаар сайтар угаана. Маш нарийхан савхан хэлбэртэй хэрчинэ.

2. Өргөст хэмх, лууван, сонгиноо нарийн савхан хэлбэртэй хэрчээд бүх орцоо холиод шингэн амтлагч, болон ааг амтлагч-аар амталж сайтар хутгаад таваглан гүнжидийн үр цацна.

3. Хүсвэл нунтагхар чинжүүний оронд гучугару (хатааж нүдсэн халуун улаан чинжүүний үйрмэг) хийж болно.

Үхрийн гүзээний ороомог

Орц:

Үхрийн цэвэрлэсэн гүзээ – 300 гр

Бусад үхрийн дайвар мах – 200 гр

Гурвалжин будаа – 70 гр

Үрлэн перец – 2 гр

Давс – 5 гр

Төмс – 150 гр

Лууван – 50 гр

Цэцэгт байцаа – 30 гр

Улаан лооль – 20 гр

Цоохор майлз – 20 гр

Сармис – 3 гр

Лоолийн нухаш – 20 гр

Улаан чинжүү – 30 гр

Улаан перец – 2 гр

Цөцгий – 30 гр

Ургамлын тос – 35 мл

Хийх аргачлал:

1. Үхрийн зүрх, бөөр, элэгийг цэвэрлэн болгон бага зэрэг усанд хагас болгож авна. Ямарч амтлагчгүй гээр чанах.

2. Дутуу чанасан дайвар махнуудаа машиндана. Бүдүүн шүүрээр нэг удаа.

3. Гурвалжин будаагаа сайтар угааж цэвэрлэн тос, давсгүйгээр агшаана.

4. Машиндсан дотор мах, гурвалжин будаагаа хольж багсран сонгино, давс, хар чинжүүгээр амт тааруулна6

5. Цэвэрлэсэн гүзээндээ бэлэн шанзыг ороож хүнсний утсаар боогоод 2-3 удаа усыг нь сольж чанасны дараа лаврын навч, няцалсан сармис, сонгинын хальстой хамт 1.30 -2 цаг зөөлөн гал дээр чанана.

6. Төмс, лууванг сармис хэлбэртэй хэрчиж чанан халаасан хайруулын тавганд масло хийж төмсний гадна талд хайрс тогтоон дундаас дээш галаар бага зэрэг шарж өгнө.

7. Халуун усанд шазалсан улаан чинжүү, цоохор майлз, улаан лоолийн хальсыг авч, бутлагчаар бутлан нухаш хийж хуурсан улаан лоолийн нухаш дээр нэмж зөөлөн галаар буцалгаад дээр нь цөцгий хийж сүмс бэлтгэнэ.

8. Цэцэгт байцааг давстай усанд шалзалан гүзээний ороомог, хуурсан төмс лууван, сүмсний хамт таваглана.

Хонины гүзээний Үдмэг

Орц:

Хонины бүтэн гүзээ – 1ш

Хонины хааны зураа мах – 300гр

Хонины элэг – 1ш

Сэмжний өөх – 120 гр

Өлөн гэдэс – 200 гр

Шар лууван – 300 гр

Шар манжин – 300гр

Бор мөөг – 100 гр

Бөөрөнхий сонгино – 70гр

Жууцай – 40 гр

Сармис – 5 хумс

Лаврын навч – 5ш

Бөөрөнхий хар чинжүү – 6ш

Цагаан гаа – 15 гр

Одон гоньд – 1ш

Нунтаг хар чинжүү – 0.3

Давс – Амтлах хэмжээгээр

Хийх аргачлал:

1. Цэвэрлэсэн шинэхэн гүзээний үсийг дотогш харуулан дэлгэж дотор нь сэмжээ дэлгэн тавиад дээр нь нарийн уртааш нь хэрчсэн хонины далны мах, элэг, бор мөөг зэргийг сонгино, сармис, хар чинжүү, жууцай, цагаан гаагаар амтлан хийж амсарыг битүүлэн гадна талаас нь урт хэлбэрт оруулан цэвэрлэсэн өлөн гэдсээрээ сайтар боож өгнө.

2. Буцалж буй усанд хийж дээрээс нь одон гоньд, лаврын навч, бөөрөнхий хар чинжүүг хийж зөөлөн гал дээр 1.5 – аас 2 цаг орчим чанана.

3. Гүзээний үдмэгийг болохоос 40 минутын өмнө шар манжин лууванг шөлөндөө хийж болгоно.

4. Болсон гүзээний үдмэгийг гаргаж хувилан хэрчиж шөлөнд нь чанасан ногоотой таваглах ба халуун шөлийг амтлагч ногоонуудаас шүүж дээр бага зэрэг ногоон сонгино, цуугаар амтлан дүрлэг шөл болгон хэрэглэнэ.

Эмхэтгэсэн болон жорын бичилт хийсэн: Ө.Мөнхсайхан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зоч

      (202.21.113.140) 2014-06-12 06:23
      • 0
      • 0

      аль улсын иргэн хужаа бол алнаааааааааааааааааааааааааа

      Хариулах

    • Зочин

      (80.171.120.92) 2014-06-12 05:57
      • 0
      • 0

      bugdiig n tuugeed tuugeed yavuul

      Хариулах

    • Зочинunen

      (172.248.34.85) 2014-06-12 05:40
      • 0
      • 0

      negent orj ireed xuuli busaar xodolmor xiij baigaa bol ajiliin geree baiguulaad ulsad tatbariig ni abdag juramtai bolmoor yum, xugatsaa duusanguut ni daxij sunguuluad baibal bolno sh dee, tatbariig sain abdag baix estoi

      Хариулах

    • Зочинiooo

      (193.171.39.34) 2014-06-12 01:01
      • 0
      • 0

      yu medrelteed baigaa malnuud ve.shaardlagatai hun bolgoniig tsagaachluulah ym bol manaih uusaad duusdag ym baigaazde.unen dunhuu holduunuuder mongol duurchee.yaaj setgej bodhooroo iim holduu bolchdog ym be?bur joohon huuhdees doloondor sanaa garahiig n yaanaa.iim dunhuunuud baihad mongol hogjih gj udna.

      Хариулах

    • Зочин

      (84.13.163.229) 2014-06-12 00:51
      • 0
      • 0

      kkkkk, mongold ajil hiigeed mungu oldog gej u , zuvshuurulgyu gechihejee huh ineed hurchihlee , udahgyu sunuh gej bgaa oron baij bolil doo neeree

      Хариулах

    • Зочин

      (84.13.163.229) 2014-06-12 00:50
      • 0
      • 0

      mongoliin imargationii ajildiin bolovsorolgyugee, yahaaraa iim yumnuud turiin alba hashdag bnaa, arga ch ugyu biz dee darga ni hoshnogonii nuh yum chin ajilchid ni oilgomjtoi biz dee

      Хариулах

    • Зочин

      (84.13.163.229) 2014-06-12 00:48
      • 0
      • 0

      yoo tegeed tsagaachlaad amidarah erhiig ni uguuch neeh oligtoi oron hum shig , manai ulsad amidaraad tatvar tuluj baival yamar hamaa bnaa . teneg mongolchuud neeree as hole yum daa

      Хариулах

    • харамсмаар

      (180.149.78.26) 2014-06-11 23:32
      • 0
      • 0

      Амьдрахад эрсдэл өндөртэй улс шүү дээ манай улс. Удахгүй цөмийн хордлоготой бүс болно.

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.40) 2014-06-11 21:15
      • 0
      • 0

      Манайд цагаачлах сонирхол байдаггуй юм байх даа

      Хариулах

    • Зочин

      (92.94.119.58) 2014-06-11 20:01
      • 0
      • 0

      yagaad iim tsuun hun bna aa shaardlagatai hund uguh heregtei sh dee

      Хариулах

    • Зочин

      (188.194.250.68) 2014-06-11 19:49
      • 0
      • 0

      Lal bish bol uuriin hurungutui yalanguya mgl humuust haramgui uguh heregtei

      Хариулах