В.Путины Украины 4 мужийг ОХУ-д нэгтгэх тухай захирамж бэлэн болжээ

Twitter Print
2022 оны 10-р сар 06-нд 10:27 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Украины 4 мужийг ОХУ-д нэгтгэх тухай захирамж бэлэн болсон ба Украинд тулалдаж буй Оросын цэргүүд ухарч байгаа явдал, В. Путины дээрх 4 муж үүрд Оросын нэг хэсэг байх болно гэсэн амлалт хоёр хоорондоо зөрчилдсөн зүйл байхгүй гэдгийг Кремль онцолжээ.

Ерөнхийлөгч В.Путин Украины Донецк, Луганск, Херсон, Запорожье мужуудыг ОХУ-д нэгтгэх тухай хуулийн төсөлд гарын үсгээ зуржээ.

Украины нийт газар нутгийн 18 хувийг өөрийн улсдаа нэгтгэх тухай хуулийн төслийг батлах зуур Херсон болон Луганск дахь Оросын арми Украины зэвсэгт хүчний сөрөг довтолгоог зогсоохыг оролдон тулалдсаар байна.

Украины эрх баригчдын мэдээлж байгаагаар Украины арми өнгөрсөн долоо хоногт хэдэн арван сууринг оросуудаас чөлөөлжээ. Дайны бодит байдал болон В.Путины амлалт хоорондоо зөрчилдөж байгаа эсэх тал дээр Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков, "Ямар ч зөрчилдсөн зүйл байхгүй. Тэдгээр газар нутгууд үүрд Оросын хэсэг байх болно." хэмээн оросууд украинчуудын чөлөөлсөн бүс нутгуудыг эргүүлэн авна хэмээн онцолжээ.

В.Путины баталсан хуулийн төсөлд ОХУ-д нэгдэж буй Украины газар нутгийн хилийн зурвас хаагуур өнгөрч байгаа нь тодорхойгүй байгаа бөгөөд Д. Песков энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Оросын парламентын гишүүд ОХУ-д нэгдсэн Украины мужуудад амьдарч буй иргэдэд ОХУ-ын паспорт олгож, Оросын Төв банк бүс нутгийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, Оросын рубль мөнгөний үндсэн валют болно гэжээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ESUIGEN

      (197.211.53.29) 2022-07-28 15:04
      • 0
      • 0

      Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу

      Хариулах

    • Zochin

      (124.158.125.83) 2020-07-22 13:29
      • 0
      • 0

      Saihan sanal bn. Busad ni ch bas ingeesei!

      Хариулах