
Дорноговь аймгийн Айраг сумын нэгдүгээр багийн иргэн М-ийн энгэрийн халаасандаа хийсэн байсан гар утас нь дэлбэрчээ.
Уг хэрэг өчигдөр буюу энэ сарын 13-ны өдөр гарсан бөгөөд “АОВРОРУ ХХК”-ны ажилтан иргэн М-ийн энгэрийн халаасанд байсан “САМСУНГ” гранд загварын утас дэлбэрсэн байна. Үүний улмаас цээжин хэсэгт бэртэл авч, зүүн гарын бугалга хэсэг нь тасарчээ.
Мэдээллийн мөрөөр хэргийн газарт очиж ажилласан цагдаагийн мөрдөгч нар шатсан утсыг хураан авч хэрэг бүртгэл нээн шалгаж байна. Иймд иргэд та бүхэн цахилгааны аюулгүй байдлыг хангах, өдөр бүр хэрэглэдэг гар утас, цэнэглэгч зэрэг эд хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон аюулгүйг байнга хянаж, шалгаж байхыг анхааруулж байна.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.