
52 долоо хоногийн хуримтлалын чалленж гэж сонсож байв уу?
Гэнэтийн шаардлага гарах үед ашиглах emergency fund үүсгэх эсвэл “өөрийгөө эрхлүүлэхээр” мөнгө цуглуулж байгаа эсэхээс үл хамааран хуримтлалтай байхын ач холбогдлыг та нар надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Энэ удаа өөртөө (их) зовлонгүйгээр мөнгө хуримтлуулах 52 долоо хоногийн хуримтлалын чалленжийн талаар хуваалцъя.
52 долоо хоногийн хуримтлалын чалленж гэж юу вэ?
Энэ нь оны эхний долоо хоногт дансандаа $1, хоёр дахь долоо хоногт $2 гэсээр оны сүүлийн буюу 52 дахь долоо хоногт $52 хийж, нийт $1,378 цуглуулах аргачлал юм. Хэдийгээр анх энэ чалленж нь долоо хоног бүр хуримтлуулах дүн нь нэмэгдэх байдлаар гарч ирж байсан ч хуримтлалаа үүсгэж байгаа хүмүүс дараах байдлаар өөрчилсөн байдаг.
-
Эхний долоо хоногт дансандаа $52, хоёр дахь долоо хоногт $51 гэсээр 52 дахь долоо хоногт дансандаа $1 хийнэ.
-
1–52 тоог цаасан дээр бичээд тухайн долоо хоногтоо боломжтой дүнгээ сонгон хуримтлал руугаа хийнэ.
-
1–52 тоог цаасан дээр бичээд сугалж, цаасан дээрх дүн хэд байхаас үл хамааран яг тэр дүнгээр нь хуримтлал руугаа хийнэ.
Яаж 1.378.000 төгрөг хуримтлуулах вэ?
Би дээрх 52 долоо хоногт $1,378 цуглуулах чалленжийг “монголчлон”, нэг долларыг 1,000 төгрөгөөр орлуулан хийхээр шийдлээ. Ингэснээр жилийн эцэст би тухайн дансандаа 1,378,000 төгрөгтэй болсон байх болно.
₮1,000+₮2,000+₮3,000+…+₮51,000+₮52,000=₮1,378,000
Ану
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.