Оросын Ерөнхийлөгч В. Путин 9 настай хүүгийн хүслийг биелүүлжээ

Twitter Print
2020 оны 12-р сар 22-нд 13:15 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Челябинск мужид амьдардаг 9 настай Дмитрий Ащепков хүүгийн хүслийг биелүүлж, Улаан талбай дээрх мөсөн талбайд хамтдаа хоккей тогложээ.

Цусны цагаан эсийн хавдрыг ялан дийлсэн Дима хүү ОХУ даяар явагдсан "Хүслийн гацуур" нэртэй хөтөлбөрт оролцон, өөрийн хүслээ илгээсэн аж. Тэрээр Улаан талбай дээр байрлах мөсөн талбайг үзэж, ОХУ-ын Ерөнхийлөгч хэрхэн ажилладгийг харахыг хүссэн ба Ерөнхийлөгч Владимир Путин олон зуун хүсэлт дундаас түүний илгээсэн хүслийг сонгожээ. Дима Улаан талбай дахь мөсөн талбайг үзээд зогсохгүй тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Олимпийн аварга Валерий Каменскийтэй хамт мөсөн талбайд гарч, хоккейн бэлтгэл хийж, хамтдаа тоглосон байна.

Дима Москва хотод ээж аав болон ах дүүтэйгээ хамт ирсэн ба тэд Оросын төрийн тэргүүнтэй уулзахаасаа өмнө Москвад байрлах Үндэсний Эдийн засгийн ололт дэвшлийн үзэсгэлэн, одон орны судлалын төвийн музей, амьтны хүрээлэн, эх оронч үзэл, зэвсэгт хүчний Патриот амралт зугаалгын төв, Кремль зэрэг газруудыг үзэж сонирхжээ. Ерөнхийлөгчтэй хамт хоккей тоглосныхоо дараа Дима гэр бүлийнхнийхээ хамтаар В. Путинтэй дурсгалыг гэрэл зураг авахуулжээ.

Эх сурвалж: HTV.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.