Киев АНУ-ын агаарын довтолгооноос хамгаалах системийг хүлээн авчээ

Twitter Print
2022 оны 09-р сар 26-нд 12:10 цагт
Мэдээний зураг,

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн ням гарагт Украин улс Вашингтоноос илгээсэн агаарын довтолгооноос хамгаалах хамгийн сүүлийн үеийн системийг хүлээн авсан болохыг мэдэгджээ.

Киевийн зүгээс Вашингтоноос Украины зэвсэгт хүчинд уг системийг илгээхийг олон сарын өмнөөс хүссэн ба өнгөрсөн сарын сүүлээр Вашингтон уг хүсэлтийг нь хүлээн авсан билээ.

Түүнээс гадна Ерөнхийлөгч В. Зеленский АНУ-д HIMARS тийрэлтэт пуужингийн систем илгээсэнд талархаж, уг системийг ОХУ-ын зэвсэгт хүчний эсрэг сөрөг довтолгоондоо ашиглаж байгааг онцолжээ.

Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгч В. Зеленский Украины зэвсэгт хүчинд байгаа зэр зэвсгүүд нь Украин дахь сургууль цэцэрлэгүүд, эмнэлэгүүд, иргэдийн байр орон сууцнуудыг бүгдийг нь хамгаалахад хангалтгүй байгаа гэдгийг мэдэгджээ.

Энэ сард Украины зэвсэгт хүчний сөрөг довтолгоо үр дүнгээ өгч, Харьков мужийн баруун хойд зүг байрлах бүс нутгуудаа эргүүлэн хяналтандаа аваад байгаа билээ.

Эх сурвалж: https://www.reuters.com/

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.