Үзмээр элгээ цэвэрлэх зөөлөн арга

Twitter Print
2020 оны 10-р сар 05-нд 18:36 цагт
Мэдээний зураг,

Бие организмаас хортой бодисыг гадагшлуулахын тулд ямар ч эмчилгээ илүүдэхгүй. Бие организм дахь усны тэнцвэрт харьцааг хэвийн хэмжээнд барьж, хоргүйжүүлж, эрүүл байлгахын тулд шинэхэн жимс ногоо, эслэг агуулсан хүнсийг түлхүү хэрэглэх шаардлагатай болдог.

Тэгвэл үзмээр элгээ цэвэрлэх нэг ардын арга байдаг бөгөөд энэ нь элэгний сувгийг хялбархан цэвэрлэж болдог төдийгүй цөс ялгаралтыг дэмждэг.

Үзэм нь инулин хэмээх бодисыг агуулдаг бөгөөд инулин нь бөөрний үйл ажиллагааг сайжруулж, ходоод гэдэсний замыг цэвэрлэж, хортой бодисоос ангижруулахаас гадна мөн элэгний үйл ажиллагааг хөнгөвчилдөг. Ийнхүү үзмээр элгээ цэвэрлэх нь ялангуяа элэгний сувгийг чөлөөлөхөд тустай.

Элгээ цэвэрлэхдээ үзмийг өдөр тутамдаа дангаар нь, ханд байдлаар, мөн төрөл бүрийн хоолонд хольж хэрэглэхэд тохиромжтой.

Уг цэвэрлэгээг баасан гарагт эхлэхэд тохиромжтой гэж үздэг тул баасан гарагийн өглөө атга үзмийг сайтар угаагаад, буцламгай усаар зайлаад, аягандаа хийж, үзмээ далд ортол буцалсан хүйтэн усаар дүүргээд өдрийн турш тасалгааны хэмд байлгана.

Дараа өдрийн өглөө буюу бямба гарагт нь үзмээ идэж, усыг нь уусны дараа дулаан газарт баруун талаараа 1.5-2 цаг орчим хэвтэнэ. Уг үйлдлээ 4 бямба гараг дараалан давтана.

Эх сурвалж: www.golbis.com

Орчуулсан:

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.